Нүүр хуудас Дэлхий Имж гахай хоёрын хайр дурлалын явдал Австралийг шуугиулж байна

Имж гахай хоёрын хайр дурлалын явдал Австралийг шуугиулж байна

Австралийн Алис-Спрингс хот орчмын нэгэн фермерийнд имж гахай хоёр биендээ “дурлаад” бүр хайр дурлалын “ажил” хийдэг нь олон нийтийг цочроожээ.

Нутгийн иргэдийн баталснаар хоёр амьтан иймэрхүү харьцаатай болоод жил гаруй болж байгаа аж. Хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийдэг аспирант Райн Фрейзер тэдний эвцэлдүүлэгт орж байгаа зургийг авч цахимаар цацжээ. Имж гахай хоёрын хайр дурлалын жинхэнэ гэрч нь тэдэнтэй байнга нэг хашаанд хамт байдаг галуу гэнэ. “Хэрвээ тэрээр ярьдагсан бол тэдний тухай их зүйлийг хэлэх байх” хэмээн аспирант бичжээ.

Мөн фермер нэгэнтээ тэр хоёрыг салгаж гахайг нь өөр хашаанд оруулах гэтэл имж дайран өшиглөж хөөснийг ярьсан гэнэ.