Нүүр хуудас Дэлхий Тэнгэрлүү явах гэж байсан хүүгээ аварч чадсан гайхалтай аав

Тэнгэрлүү явах гэж байсан хүүгээ аварч чадсан гайхалтай аав

2015 оны хавар Техасын оршин суугч 59 настай Жорж Пикерингд насанд хүрсэн хүүг нь цус харвалтаас болоод амь насыг нь аврах хожимдсон гэдгийг дуулгажээ.

Тэрбээр хүүгийнхээ эмчлүүлж буй сэхээн амьдруулах тасагт ирэхэд тархи нь хэдийн ажилгаагүй болсон гэж эмч нар хэлсэн байна. Хүүгээ харсан аав, тэр амьд хэмээн чангаар хашгирч байлаа.

Учир нь хүүг амьсгалуулж байсан хүчилтөрөгчийн аппаратыг салгахаар эмнэлгийн ажилтнууд ирсэн байжээ. Жорж хүүд нь ойртож аппаратыг нь салгавал өөрийгээ үгүй хийнэ хэмээн үргэлжлүүлэн эмчилгээ хийхийг гуйсан байна.

Эмч нар хүүг нэгэнт үгүй болсон гэдгийг баталж, цагдаа дуудсан болов ч яахаас ч буцахгүй байгаа эцгийн хүсэлтээр аппаратыг нь салгасангүй. Энэ хооронд цагдаа нар ирж зогсоход Жорж хүүгээ хөдлөхийг анзаарчээ.

Тэрбээр гүнзгий комд орж ухаангүй байсан ба түүнийг харахад амьд биш мэт цэл хүйтэн бие амьд байх ямар ч шинжгүй байсан гэдэг. Гэхдээ түүний аав амьд байгааг нь мэдэрч хүүгээ хэнд ч өгөхийг хүсэхгүй хэмээн хамгаалж байсан нь түүнд амьдрах боломжийг олгожээ. Хүү гэнэт сандал дээр гуниглан суугаа хойд ээжийгээ харан “Ээжээ танд хайртай” хэмээн ухаан орсон байна.