Нүүр хуудас Лайфстайл 66-тай эмээ нь 14-тэй ач охиноо 5 жил үүрэн сургуульд нь хүргэж...

66-тай эмээ нь 14-тэй ач охиноо 5 жил үүрэн сургуульд нь хүргэж байна

Хамгийн сайн өвөө эмээ нар Азид байдаг хэмээн Английн сайтад бичжээ. Хятадын Сычуань мужийн Ибинь гэдэг суурингийн 66 настай эмгэн 14-тэй ач охин Фан Мэй Цюгаа тав дахь жилдээ сургуульд нь үүрэн хүргэж бас буцааж авдаг гэнэ.

Ач охин нь хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Өвгөн нь ач охиноо үүрэх тэнхэлгүй ядруу өвчтэй бол охины аав болох хүү нь тэднийгээ орхиод хот руу яван сураггүй болжээ. Бэр нь нөхрөө ирэхгүй болохоор хадмаасаа явж удалгүй ахин гэрлэсэн тул хөгжлийн бэрхшээлтэй охиныг өвөө эмээ нь өсгөж байгаа аж. Сургууль нь тэдний гэрээс хоёр км-ын зайтай байдаг. Өглөө бүр эмгэн 5 цагт босож 7 гэхэд ач охиноо үүрэн гэрээсээ гардаг гэнэ. Ач охин нь эмээгээ тэнцвэрээ олоход нь дэм болж хоёр саваа түшиж явдаг аж.

Эмгэн ач охиноо үүрэн 2 км замыг туулахдаа таван удаа амардаг. Гэхдээ таван жилийн туршид нэг ч удаа охиноо хоцруулж байгаагүй, хичээл эхлэх 8:30-д яг ирсэн байдаг хэмээн багш нар нь магтжээ.