Нүүр хуудас Лайфстайл Япончууд өөрсдөө ямар машин унадаг вэ ?

Япончууд өөрсдөө ямар машин унадаг вэ ?

Наран улсад үйлдвэрлэсэн машинтай дэлхийн хаана ч тааралдаж болно. Гэхдээ арлынхан өөрсдөө экспортонд гаргадаг машинаа унадаггүй нь гайхалтай.

Тэдний хөлтдүүжлэдэг унаа нь монголчуудын төсөөллөөр жинхэнэ “аймшиг” юм. Хотын гудамжинд нь манайх шиг том үнэтэй жийп огт харагдадгүй агаад ихэнхи нь жижиг тэрэг унадаг. Хамгийн өргөн тархсан нь “Хонда Жазз” гэнэ. Японы автомашин үйлдвэрлэгчид болох “Ниссан”, “Хондо” “Тойто” “Сузуки”-гийн дотоод зах зээлдээ зориулан гаргадаг загварууд нь “царай муутайгаараа” алдартай. Бараг бүгдээрээ шахуу авдар шиг дөрвөлжин эд байдаг. Хөнгөн тэргүүд жижигхэн ачааны машин шиг зорулалттай байх жишээтэй.

Гэхдээ л бүгд шатахуун маш бага иддэг, авсаархан. Ийм машиныг худалдан авахад бараг ямар нэгэн бичиг цаас хэрэггүй гэнэ. Машин худалдан авах гол баримт нь унаагаа тавих зогсоолтой гэдгээ л батласан бичиг баримт авчирах хэрэгтэй болдог аж.