Нүүр хуудас Зөвлөгөө Халуун ногоотой хоол идвэл таны биед юу болох вэ?

Халуун ногоотой хоол идвэл таны биед юу болох вэ?

1. Жин хасах боломжтой

Халуун хоол идэх нь илүүдэл өөхийг шатаах нэг арга гэдэг. Халуун чинжүү нь биеийн энергийн зарцуулалтыг нэмэгдүүлдэг учраас өөх тосыг шатаахад ийнхүү хүргэдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн эрүүл хооллолтийг юу ч орлож чадахгүй.

2. Өвдөлт тэсвэрлэх чадвар чинь нэмэгдэнэ

3. Дархлаа нэмэгдэнэ

Халуун хоол идэхэд таны бие антиоксидантаар баялаг болдог. Антиоксидант нь бидний бие махбодид халддаг элдэв нян бактераас сэргийлдэг тул ханиад томууны үед халуун ногоо идэх нь ашигтай байдаг.

4. Удаан амьдрах боломж

Судалгаагаар тогтмол халуун хоол иддэг хүмүүсийн нас баралт 14% -иар бага байдаг.

5. Сахарын хэрэглээ буурна

Чихэрлэг бүтээгдэхүүн таны эрүүл мэндэд муу нөлөөтэй. Гэвч хэрэглээгээ багасгах нь танд тийм ч амар биш байж магадгүй юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар халуун ногоотой хоолыг хоолны хэрэглээндээ нэмж оруулах нь чихэрлэг хүнсээ бууруулах нэг арга гэж үздэг. Халуун ногоотой хоол идсний дараах чихэрлэг бүтээгдэхүүний хүсэл нь яг л шүдээ угаасны дараа нэг аяга жүржийн шүүс уухтай адил юм.

6. Амт мэдрэх чадвар буурна

Таны халуун хоолны нэг сөрөг үр дагавар бол амт мэдрэх чадвар буурдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ бол түр зуурынх.

7. Харшилыг сэдрээж болзошгүй

Зарим хүмүүс халуун ногоотой оройн хоол идсэний дараа нүүр нь хавдаж, загатнах мэдрэмж төрдөг. Халуун чинжүү нь харшил үүсгэх магадлалтай тул ийм зүйл болдог.

8. Хэтрүүлж хэрэглэвэл таны ходоод өвдөж болзошгүй

Хэрэв таны ходоод эмзэг бол халуун ногоотой хоол идэх хэрэггүй. Учир нь ходоодонд өвдөлт өгж суулгах аюултай. Чинжүү нь амин хүчлүүдийн нэгдлийг агуулдаг бөгөөд хэт их хэрэглэвэл ходоодны хана шатаж эхэлдэг. Халуун ногоотой хоол идсний дараа сүү эсвэл зайрмаг идэх нь хамгийн зөв арга юм.