Нүүр хуудас Зөвлөгөө Таны чих таны талаар юу өгүүлж байгааг мэдэж аваарай

Таны чих таны талаар юу өгүүлж байгааг мэдэж аваарай

Хүний биеийн зарим цэг нь дотоод эрхтэнтэйгээ мэдрэлээр холбогдсон байдаг нь аль эрт тогтоогдсон зүйл. Тийм учраас иймэрхүү цэгээр дамжуулан бие эрхтнийхээ тухай олон зүйлийг мэдэж болно гэсэн үг.

Энэ удаа хүний чихний тухай сонирхолтой баримтуудыг цуглуулсан ба үүнийг уншаад өөрийнхөө тухай, эрүүл мэндийнхээ тухай зарим нэг ойлголтыг авна биз ээ.

Бидний чих бидний тухай юу хэлж байна вэ?

Чих нь таних онцлог тэмдэг болж болно. Хүн төрөх үед чих бараг бүрэн бүрэлдэж тогтсон байдаг бөгөөд амьдралын турш чихний омог л жаахан өөрчлөгдөхөөс бусдаар хэвээр байдаг. Тийм учраас чих нь хүний хурууны хээтэй адил дахин давтагдашгүй тэмдэг болдог билээ.

Давамгайлагч болон нуугдмал ген. Судалгаагаар чихнээс үл унжих омог нь нуугдмал гентэй, унжсан омогтой нь давамгайлах гентэй байх шинжийг агуулдаг гэж үзсэн байна.

Титэм судасны өвчин. Чихний омог дээр диагональ нугалаас байвал зүрхний титэм судас өвчилж байх магадлалтай гэж үздэг.

Витамин болон кальцийн дутагдал. Зэвхий өнгөтэй чих нь витамин болон кальци бие организмд дутагдаж байгаа тухай дохио өгнө.

Бөөрний өвчин. Хэрвээ таны чих их улаан бол таны бөөр өвчилж байж болно.

Тархины ажиллагааны дутагдал. Хэрвээ таны чих хар-улаан өнгөтэй байвал энэ нь ой тогтоолт муудах, толгой өвдөх, тархины үйл ажиллагаа дутагдаж байгаагийн шинж юм.

Чихний мөөгөнцөр үрэвсэх нь ужгирч буй полихондритийн шинж юм.

Чихний чухал цэгүүд

Чихний цэгүүд нь элдэв өвчин, стрессийг арилгахад гар болон хөлийн цэгүүдтэй адил мэдрэмжтэй. Чихэнд 200 гаруй ийм цэгүүд байх ба эдгээр нь янз бүрийн эрхтэн, хөдлөх, тулгуур эрхтэнтэй холбогдоно. Ийм цэгүүдэд иллэг хийж, өдөөж байж биеийн болон сэтгэл зүйн өвчлөлийг эдгээж болно.

Чухам ямар цэг ямар эрхтэнтэй холбогдож байгааг ойлгохын тулд чихийг эмбрион хэлбэрт байгаа хүүхэд гэж ойлгох хэрэгтэй. (чихний омгийг хүүхдийн толгой гэж үзнэ)

Эдгээр цэгүүдэд иллэг хийснээр тухайн эрхтэнд тохиолдсон зарим жижиг өвчнөөс салж болох ба жишээ нь толгойн өвчин гэх мэт. Илүү хүнд өвчлөлтэй тохиолдолд эмчид хандсан нь зөв билээ.

Мөн зарим нэг газар өвдөх өвдөлтийг заасан газар чимхэж зүгээр болгож болно.

  • нуруу болон мөр
  • дотор эрхтэн
  • шөрмөснүүд
  • хамар, хоолой
  • хоол боловсруулах эрхтэн
  • толгой болон зүрх

trendy.mn™