Нүүр хуудас Дэлхий Сүйт залуу дагавар өөрийн охиндоо “охин минь болооч” гэж санал тавьжээ

Сүйт залуу дагавар өөрийн охиндоо “охин минь болооч” гэж санал тавьжээ

Тэгш бус хүмүүний амьдралд “дагавар” хүүхэд гэх нэр хэзээд байсаар ирсэн. Тэрхүү “дагавар” гэх үгийг л аваад хаячихвал ялгаагүй л эцэг эхээ жаргаахаар ирсэн хүний үрс.

Нэгэн залуу хуримынхаа ёслолд эхлээд сүйт бүсгүйгээсээ биш бүсгүйн охинд “миний охин болооч” хэмээн хуримын санал тавьжээ.

Ээжийнхээ хамтаар цагаахан даашинзаар гоёсон зургаа орчим насны охиноос ирээдүйн эцэг болох сүйт залуу өвдөг сөгдөн байж ээжтэй нь гэрлэх зөвшөөрлийг авсан юм. Охин ч нүдэндээ нулимстайгаар саналыг нь зөвшөөрч аав охин хоёрын тангаргийн бэлэгдэл болонх бөгжийг нь хүлээн авчээ.

Жинхэнэ эр хүний ёсоор нэгэн гэр бүл болж насан туршдаа амьдрах зөвшөөрлийг бага насны охин үрээс нь авч буй залуугийн үйлдэл үнэхээр бахархам байлаа. Танхимд цугласан хуримын зочид ч нулимсаа барьж нуугаагүй юм.