Нүүр хуудас Зөвлөгөө Танихгүй нэгэн чамайг дагаад байвал юу хийх ёстой вэ?

Танихгүй нэгэн чамайг дагаад байвал юу хийх ёстой вэ?

Статистик мэдээллээс харахад эмэгтэйчүүдийн 36 хувь нь ямар нэгэн байдлаар мөшгүүлсэн байдаг. Ингээд бид муу зүйлсээс зайлсхийхэд туслах цөөн хэдэн зөвлөмжийг хүргэхээр шийдлээ.

1. Хүрээлэн буй орчноо анхааралтай ажигла.

Гудамжны нэр, байшингийн дугаар, барилга байгууламж, дэлгүүр, кафе гэх мэт бүх зүйлсийг анхааралтай ажиглаарай. Байршлаа яг таг мэдэж байх нь гэнэтийн тусламжыг шуурхай авахад тусална. Түүнээс гадна харанхуй гудамж, нарийхан замаар явахаас зайлсхийгээрэй.

2. Тусламж дууд

Ойролцоо байж болзошгүй найз нөхөд, гэр бүлийн гишүүд рүүгээ залгаарай. Тэдэнд байршлаа чанга хэлэх нь дагаж буй хүнээ өөрөөсөө холдуулах нэг арга. Хэрэв таны утасны цэнэг дууссан бол ойрхон аль нэг газарлуу ороод, учир байдлаа хэлээд утсыг нь ашигла.

3. Хүн ихтэй газарлуу чиглэ

4. Магадгүй та ганцаараа амьдардаг бол шууд гэр лүүгээ бүү яв.

Учир нь гэрийг тань мэдсэнээр дараа нь таныг хүлээж байх вий.

5. Хөөж буй хүнийхээ гадаад төрхийг харахын тулд ямар ч хамаагүй боломжийг ашигла.

Анхаараагүй мэтээр түүний царай тогтоож авах хэрэгтэй. Эргэж харах хэрэггүй. Машинуудын цонх, толин тусгалыг ажиглаж, зам хөндлөн гарахдаа эргэн тойрноо ажиглангаа хараарай. Учир нь цагдаад түүний мэдээлэлийг өгөхөд ихээхэн тус болно.

6. Хэн нэгэнтэй ярь

Гудамжинд хэнтэй ч хамаагүй яриа өрнүүлээрэй. Учир нь тэдэнд өөрийгөө ганцаараа биш гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд найзтайгаа ярьж буй юм шиг жүжиглэ.

7. Чанга чимээ гарга.

Хэрэв бүх зүйл эвгүй болж эхлэж байвал шууд л хашгир. Та “Гал гарч байна!” гэж хашгирч болно. “Туслаарай!” гэхийн оронд үүнийг хэрэглэх нь шууд тэр хүнийг гүтгэхгүйгээр хүмүүсийн анхаарлыг өөртөө авч чадна.

8. Түлхүүрнүүдээ бэлэн байлга

Та цүнхэн дотроосоо хайж цагаа алдахгүй. Гэхдээ байдал эсрэгээрээ эргэвэл үүнийг зэвсэг болгож болно. Түлхүүрүүдийн шүдийг хурууныхаа салаанд барь.