Нүүр хуудас Дэлхий Лалын шашинт орнуудад эрчүүд гоо сайхан хагалгаа их хийлгэдэг

Лалын шашинт орнуудад эрчүүд гоо сайхан хагалгаа их хийлгэдэг

Сүүлийн үед гоо сайханы хагалгаа хийлгэгчдийн дунд эрчүүдийн эзлэх жин ихсэж байгаа гэнэ.

Ялангуяа лалын шашинт орнуудад энэ тоон үзүүлэлт өсжээ. Энэ талаар Саудын Арабын эрчүүд бусдыгаа тэргүүлэх болж. Томоохон хот тус бүрээр судалгаа гаргаж үзэхэд Эр-Рияд 70 хувь, Жид хотод 25 хувь гэх мэтээр нийт хагалгаанд эрчүүдийн эзлэх хэмжээ ихэссээр байгаа гэнэ.

Ялангуяа 20-45 насныхан гоо сайханы хагалгаанд их ордог нь судалгаагаар батлагджээ. Үүний хажуугаар эрчүүд гоо сайханы бүтэгдэхүүн хэрэглэх нь улам бүр ихсэж байгаа аж.