Нүүр хуудас Зөвлөгөө Авто осол гаргахад хүргэдэг 10 хүчин зүйл

Авто осол гаргахад хүргэдэг 10 хүчин зүйл

Хөгжим хэрэгтэй ч бас аюултай эд. Хамгийн сайн хөгжим суулгахад өчнөөн мөнгө зарцуулдаг хүмүүс тэр хэмжээгээр аюулыг дагуулж байдаг. Жолоочийн анхаарлыг сарниулдаг хөгжим олон зуун ослын шалтгаан болдог. Бүр техно стилийн хурдтай хэмнэлтэй хөгжим сонсож яваа хүний улаан гэрлээр гарах магадлал хоёр дахин ихэсдэг гэсэн судалгаа гарчээ.

Ханиад нойр дутуу, толгой өвдөх болон өвчний үед жолоочийн самбаачлах чадвар мууддаг. Ердөө хөнгөхөн ханиад хүрэхэд л осол гаргах магадлалтай. Ханиадтай хүн амархан цочдог хариу үйлдэл удаан үзүүлдэгээс голдуу урдаа яваа машины араас мөргөдөг гэнэ.

Дадсан зам анхаарал сарниж назгайрах нь тун аюултай. Байнга явдаг замаараа давхих үед уураг тархи аяндаа анхаарал сулруулах дохиог өгдөг аж. Харин явж үзээгүй шинэ замд ороход уураг тархи болгоомжилох дохиог гаргадаг гэнэ. Тийм ч учраас олон хүн ажлаасаа гэртээ харьдаг тэр л замдаа шал тэнэг байдлаар осол гаргадаг аж.

Сурталчилгааны самбар Хотын захиргаа замбараагүй олон зарлалын самбарыг буулгасан нь тун зөв. Ялангуяа сайхан бүсгүйн зурагтай эсвэл эмэгтэй хүний дотуур хувцас сурталчилсан зарлалын самбарын дэргэд осол их гардагийг судалгаа харуулсан.

Зурхай Жинлүүрийн ордныхон осол их гаргадаг гэсэн судалгааг нэгэн даатгалын компани мэдэгдсэн. Араас нь хонины ордныхон ордог бол ихэрүүд бараг осол гаргадаггүй гэнэ.

Улаанбаатарт амьдрах Сая илүү гарсан хүнтэй том хотод амьдрах нь угаасаа осол гаргах эрсдэлтэй. Хот нь хүн олонтой машин олонтой бол мөргөлдөх боломж төдий чинээгээр нэмэгддэг.

Гэрлэн дохио Замын гэрлэн дохио нь жолоочийн анхаарлыг татаж яг өмнө нь юу байгааг мэдэх боломжийг багасгадаг гэнэ. Олон хүн гэрлэн дохио, тэмдэглээд найдаад анхаарлаа сарниулдагаас осол гаргадаг аж.

Мэргэжил Даатгалын компаниудын судалгаагаар хуульчид их осол хийдэг бол араас нь эдийн засагчид, эмч сувилагч нар ордог гэжээ.

Хүүхэд Жолоо барьж байгаа хүний анхаарлыг хамгийн их авдаг нь хүүхэд гэнэ. Судалгаагаар 16-хан минут жолоо барьсан ээж хүүхдэдээ 3.22 минутыг нь “зарцуулсан” гэсэн тооцоо гарчээ. Мөн арын машиныг биш хүүхдээ яаж байгааг харах гэж байн байн эргэж хардаг гэнэ.

Мөрөөдөл Гэрлэн дохио, зарлалын самбаргүй хөдөөний замаар давхиж явахдаа хүний уураг тархи элдэв зүйл “ухаж гаргаж” ирдэг гэнэ. Тэр нь ихэнхдээ мөрөөдөл байдаг агаад мөрөөдөлдөө умбасан жолоо барьж яваа хүн голдуу юм мөргөж байж л зогсдог аж.