Нүүр хуудас Лайфстайл Охид 23 хүрч байж л ээжийгээ ойлгож хайрлаж эхэлдэг

Охид 23 хүрч байж л ээжийгээ ойлгож хайрлаж эхэлдэг

Судлаачид охин хүүхэд нас биенд буюу 23 нас хүрч байж л сая нэг ээжийгээ жинхэнээсээ ойлгож бас хайрлаж эхлэдэгийг тогтоожээ.

Энэ насандаа л тэд эх хүний үүрэг хариуцлага, зовлон жаргалыг өөрийн биеэр мэдэрдэг гэнэ. Харин өсвөр насандаа эхийгээ ядаргаатай авгай үглээ амьтан гэсэн байр сууринаас ханддаг аж.

Энэ насандаа охид ээждээ уурласан уурандаа 164 удаа хаалга савж, 123 удаа ээж рүүгээ хашгичаж, 257 удаа гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдэж муудалцдаг гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд хийжээ. Харин 23 насанд хүрсэн хойноо ээжийгээ ойлгодоггүйн улмаас хэрэлддэг байснаа сэтгэлдээ гэмшиж эхэлдэг.