Нүүр хуудас Лайфстайл Шивээсний талаарх нийтлэг 10 ташаа ойлголт

Шивээсний талаарх нийтлэг 10 ташаа ойлголт

Шивээс нь загварлаг байдлаар олон хүмүүс арьсаа гоёх дуртай. Гэсэн хэдий ч шивээсний талаар маш олон ойлголт байдаг бөгөөд ихэнх нь худлаа байдаг.

Шивээсний талаар онлайнаар судалгаа явуулсан бөгөөд ихэнх ойлголт нь худлаа гэнэ шүү.

1. Шивээс хийлгэсэн бол цусаа хандивлаж болохгүй

Шивээс хийлгэсэн хүмүүс огт цусаа өгч болохгүй гэж та олон удаа сонссон байх. Мэдээж бүх шаардлагыг хангасан тохиолдолд цусаа өгөх боломжтой.

Шивээсийг дермис (арьсны гүн давхарга) хүртэл зүүгээр хийдэг тул үүнийг болгоомжтой хийхгүй бол цусны бохирдол бий болж болзошгүй юм. Гэсэн хэдий ч цусны бохирдолыг арилгах тодорхой хугацааг гаргаж өгсний дараа (шивээс хийлгэснээс хойш дор хаяж 6 сар).

2. Жирэмсэн болсон бол шивээс хийлгэж болохгүй

Жирэмсэн эмэгтэйчүүд шивээс хийлгэж өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндэнд аюулд учруулсан гэсэн баримт одоогоор маш бага байна. Харин усдын адил чанар муутай газраас болж эрсдэл гарж болзошгүй.

Магадгүй та жирэмсэн байхдаа сонирхоод шивээс хийлгэхээр шийдсэн бол нуруундаа хийлгэхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

3. Чихрийн шижинтэй хүмүүс шивээс хийлгэж болохгүй

Чихрийн шижинтэй бол шивээс хийлгэж болохгүй гэдэг зүйл бол худлаа. Харин эмч нарын санал болгож буй зүйл бол инсулин тарьдаг хэсэгт шивээс хийлгэхээс зайлсхийх явдал юм. Эмчээс зөвлөгөө авахад илүүдэхгүй шүү.

4. Шивээс хийлгэх нь тухайн газраасаа шалтгаалан их бага хэмжээгээр өвддөг.

Энэ бол үнэн, шивээсээс мэдрэх өвдөлт нь хаана хийлгэж байгаагаасаа хамаарч их бага байдаг. Хамгийн их өвдөлт мэдрэгддэг хэсэг бол өөх багатай газрууд юм. Мэдээжийн хэрэг ясны ойролцоох арьс, биеийн мэдрэлийн эснүүд байгаа хэсэг.

5. Шивээстэй хүмүүс MRI хийлгэж чадахгүй.

Шивээсний бэхэнд агуулагдах металлын бүрэлдэхүүн хэсгүүдээс болж шивээстэй хүн MRI тархахад бэрхшээлтэй байдаг гэсэн яриа байдаг. Герман дахь Макс Планкийн Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар гаж нөлөө үзүүлэх магадлал тун бага гэж үзсэн байна.

6. Цагаан өнгийн шивээс хийлгэх нь илүү өвдөлттэй байдаг.

Энэ нь огт худлаа юм. Бэхний өнгөтэй ямар ч холбоогүй.

7. Хар бэх удах тусам цэнхэр эсвэл ногоон болж хувирдаг.

Энэ бол үнэн юм. Олон жилийн өмнө шивээс хийлгэсэн нь аавынхаа гарыг хараад анзаарж байсан байх. Ер нь бол бэх нь цэнхэр эсвэл ногоонлуу хувирдаггүй харин арьсанд шингээд аажмаар алга болж цэнхэрдүү мөр үлдээдэг.

8. Шивээс хийлгэснээр каррьерийг бууруулна.

Шивээсний талаархи энэхүү олон нийтийн санаа бодол олон жилийн туршид бий болсоор ирсэн. Өнөө үед хүмүүс шивээс хийлгэх нь улам бүр түгээмэл болж байна. Харин ч загварлаг шивээс нь хүнийг улам дэгжин харагдуулах үе байдаг.

Гэхдээ шивээс хийлгэх нь зарим ажил мэргэжилийн хувьд асуудал үүсгэдэг.

9. Хэрэв та шивээс хийлгэсэн бол цус гарах болно.

Шивээс хийдэг зүү нь үндсэндээ арьсанд бэх шахдаг тул шивээс хийлгэж байхдаа цус гарах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ зарим хүмүүс огт цус алддаггүй.

10. Шивээсчид бүх үйлчлүүлэгчиддээ ижил зүүг ашигладаг.

Энэ нь огт худлаа. Шивээсчидын эрүүл ахуйн үндсэн дүрмүүдийн нэг бол ашиглах гэж буй бүх материал нь цоо шинэ байх ёстой. Зүү, бээлий нь зөвхөн нэг удаагийн хэрэглээтэй байх ёстой тул шивээсчид ихэвчлэн эдгээр материалыг шинэ гэдгээ нотлохын тулд үйлчлүүлэгчийнхээ өмнө задалдаг.