Нүүр хуудас Кино Бидний үзэх дуртай кинонд нуугдсан 14 алдартан

Бидний үзэх дуртай кинонд нуугдсан 14 алдартан

Бид дуртай кинонуудаа дахин дахин үзэж болох боловч бидний анзаараагүй олон зүйлс байдаг. Заримдаа дэлхийд алдартай жүжигчдийг кинонд оруулахад хэцүү байдаг тул нүүр будалт сайн хийх эсвэл хувцас өмсгөх хальт гаргах гэх мэтчилэн нуудаг байна.

Matt Damon (Eurotrip)

Сая сая хүмүүс үзсэн боловч Matt Damon-н тоглосон халзан дуучин Scotty-г мэддэггүй байна.

Michael Jackson (Men in Black II)

Алдарт попын хаан хар хувцастнууд кинонд төлөөлөгч М-ийн дүрд тоглосон. Гэсэн хэдий ч цөөн хэдэн хүн анзаарчээ.

Daniel Craig (Star Wars: The Force Awakens)

Алдарт Жеймс Бонд маань Старкиллер баазад Рэй-н хамгаалагчдийн нэгэнд тоглосон байна.

Madonna (Die Another Day)

Мадонна Жеймс Бонд: Die Another Day кинонд дуулаад зогсохгүй туялзуур сэлэмний багшийн дүрийг бүтээсэн. Гэсэн хэдий ч шүүмжлэгчид түүнийг энэ дүрд тохирохгүй гэж үзэн “Golden Raspberry” буюу хамгийн муу жүжиглэлтийг өгчээ.

James Cameron (Titanic)

Киноны эхэнд хөлөгөнд суух гэж буй хөөрхий зорчигчийн сахлыг нь самнаж бөөсийг авч буй хэсэг гардаг. Энэ дүрийг найруулагч Жеймс Камерон гүйцэтгэсэн.

Iggy Pop (Star Trek: Deep Space Nine)

Домогт рок хөгжимчин Игги Попыг Star Trek дээр тоглоход нь нүүр будалтаас нь болоод хүмүүс анзаараагүй юм.

Harrison Ford (E.T. the Extra-Terrestrial)

Стивен Спилберг алдартай жүжигчдийг түүний кинонд тоглох урилга ирүүлэхэд дуртай байв. Гэсэн хэдий ч зураг авалт хийсний дараа E.T. Экстра Терестралийн хувьд тэрээр Харрисон Фордын дүр төрх нь үзэгчдийг гол дүрээс нь сатааруулж магадгүй гэж бодсон бөгөөд. Түүнийг зөвхөн ардаас нь харуулсан хэсэг дээр л гаргасан юм. Харрисон Эллиотын сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Frank Abagnale (Catch Me If You Can)

Энэхүү кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн кино. Leonarda Di Caprio-гийн бүтээсэн дүрийн бодит хүн нь дээрх зургийн баруун талд байгаа хүн юм. Тэрээр энэ кинондоо цагдаагийн дүрд тоглосон байна.

David Beckham (The Man from U.N.C.L.E)

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм энэхүү кино эхлэхэд ЗХУ-н аюулгүй байдлын хорооны төлөөлөгчийн дүрд тоглосон. Хэдхэн хүмүүс л түүнийг таньж чаджээ.

Bill Murray (Dumb and Dumber To)

Дамб ба Думбер То инээдмийн киноны хоёрдугаар хэсэгт хэн ч Билл Мюрриг Харригийн шинэ хөрш гэдгийг анзаараагүй. Жүжигчин нүүрээ ч харуулаагүй тул гайхаад байх зүйлгүй. Мюррей кинонд хамгаалалтын шар өнгийн хувцастай гарч ирэв.

Cameron Diaz (Minority Report)

Энэхүү хэсэг дээр та Cameron Diaz-н толгойны ердөө хагасыг л харах болно. Тэрээр энэ дүрд найруулагч Vanilla Sky, Cameron Crowe-тэй хамт гардаг.

Dan Aykroyd (Indiana Jones and the Temple of Doom)

Энэхүү кинон дээр Ghostbuster киноны оддын нэгийг ч хүмүүс анзаараагүй байна. Dan Aykroyd Harrison Ford-г онгоцонд суухад тусалдаг англи хүний жижиг дүрийг бүтээжээ.

Carrie Fisher ба George Lucas (Hook)

Кино эхлэхэд гүүрэн дээр үнсэлцэж буй хосын дүрсийг үзэгчид харна. Үүнийг найруулагч Жорж Лукас, оддын дайны жүжигчин Кэрри Фишер гэж хэн бодож байсан бол.

trendy.mn™