Нүүр хуудас Кино Кино хийж байхдаа золгүй байдлаар тэнгэрт хальсан 6 тохиолдол

Кино хийж байхдаа золгүй байдлаар тэнгэрт хальсан 6 тохиолдол

Жүжигчид уран бүтээл дээрээ өөрийгөө үгүй хийж буй утга бүхий зурганд орох тохиолдол цөөнгүй байдаг. Гэвч зарим нь золгүй байдлаар ийм зүйлтэй учирах нь цөөнгүй байдаг. Зөвхөн жүжигчид ч бус орлон тоглогч, тайз засагч ч гэсэн тэнгэрт халих тохиолдол олон. Ингээд зураг авалтын үеэр энэ үйл явдлал жинхэнээсээ болсон 6 тохиолдлыг хүргэе.

1. Брэндон Ли-“Хэрээ”

Гол дүрийн жүжигчин Брэндон Ли /Брюс Лигийн хүү/-д золгүй явдал тохиолдсон тэр өдөр 1993 оны 4 дүгээр сарын 1 байжээ. Зураг авалт эхлэхээс хэдэн цагийн өмнө Ли тоглоомон “Магнум-44” авчраад гохыг нь даржээ. Бүгд айн жүжигчин рүү харахад Брэндон инээгээд:

– “Зүгээрдээ, Би эннээс өөрөөр хорвоог орхино.” гэж хэлсэн байна.

Гэвч зураг авалт эхлэхэд алдаа гарчээ. Нөгөө тоглогч нь галлахад Магнум-44 цэнэгтэй байсан гэдэг. Брэндоны хурим хоёр долоо хоногийн дараа болох байсан ч жүжигчин эмнэлэгт очоод хэдэн цагийн дараа тэр үгүй болсон байлаа.

2. Сергей Бодров /бага/-“Элч”

2002 оны 9 дүгээр сарын 20-нд Оросын алдарт найруулагч Сергей Бодровын хүү бага Сергей ууланд зураг авалтаар явж байгаад цасны нурангид даруулсан билээ.

130 хүн үгүй болсны 23 нь киноны багийнхан байсан аж. Бага Бодров тэргүүтэй хэдэн хүнийг олоогүй учир сураггүй алга болсонд олон жил тооцсон юм.

3. Вик Морроу-“Бүрэнхийн бүс”

Энэ киноны зураг авалтын үеэр аймшигт зүйл тохиолджээ. Жүжигчин Вик Морроу болон хоёр хүүхэд Вьетнамд болсон зураг авалтын үеэр тэнгэрт хальжээ. АНУ-ын армийн нисдэг тэрэгнээс зугтан хуучин тосгонд нуугддаг хэсгийн зураг авалт дээр нисдэг тэрэг 6, 7 настай хүүхдүүд болон Морроугийн толгой дээр шууд буучихсан байна. Нисгэгч жолоогоо алдаж, тэр 3 үгүй болжээ.

Үүнээс хойш АНУ-д шөнийн зураг авалтад хүүхдүүдийг оролцуулах журамд өөрчлөлт орсон байна. Кино багийнхан Морроугийн охид болон үгүй болсон хоёр хүүхдийн эцэг эхэд нөхөн төлбөр өгөөд л өнгөрсөн гэхэд болно.

4. Арт Шолль-“Шилдэг мэргэн”

Залуу Том Крузын тоглосон энэ кинонд оролцож байсан нисгэгчид мэргэжлийнх байсан ч золгүй явдал түүнийг тойрсонгүй. Орлон тоглогч Арт Шолль жолоогоо алдаж онгоц нь үгүй болжээ. Киног үгүй болсон орлон тоглогчид зориулсан байна.

5. Соня Дэвис-“Бруклины цус сорогч”

Орлон тоглогч нар дунд эмэгтэй хүн цөөнгүй. Энэ кинон дээр найруулагчийн бодсоноор Соня 14 метр өндөртэй байшингаас харайх ёстой болжээ. Мэдээж газарт түүнийг тосч авах аюулгүйн арга хэмжээг авсан байсан аж.

Гэвч алдаа гарч, бүсгүй аюулгүй газар унасангүй. Байшингийн хана цохижээ. Тэрээр 13 өдөр комд байж байгаад хорвоог орхисон байна. Зураг авалт дээр Сонягийн гурван хүүхэд нь ээжийгээ харахаар ирсэн байсан гэдэг.

6. Инна Бурдученко-“Хэн ч тэгж хайрлаагүй”

Залуу жүжигчний анхны кино ажлуудын нэг байсан энэ бүтээлд Бурдученко шатаж байгаа байшингаас хэд хэдэн удаа зугтах ёстой байжээ. Нэгэн дубль дээр бүсгүйн өсгий шаланд тээглэж, энэ хооронд нь байшин шатсан байна.

Иннаг байшингаас гаргаж авахад биеийн 78 хувь нь түлэгдсэн байжээ. Нүүр хэсгээс нь авах юм байгаагүй гэдэг. Үзэгчид түүнд цусаа, арьсны хэсгээ өгч байсан ч Иннаг аварч чадаагүй аж.

Золгүй явдал, найруулагчийн хайхрамжгүй байдал эсвэл алдаа байв уу…