Нүүр хуудас Зөвлөгөө Гар доорх материалаа ашиглаад гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Гар доорх материалаа ашиглаад гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Бид гэр ахуйн цэвэрлэгээний бодисыг аюулгүй гэж үздэг боловч тэр дунд агаарыг бохирдуулдаг, эрүүл мэндэд хортой химийн хорт бодис агуулагддаг. Орчин үед бид эдгээр угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисгүйгээр долоо хоног бүрийн цэвэрлэгээгээ төсөөлөхийн аргагүй. Гэхдээ гэр орноо аюулгүй байлгахын тулд хорт бодис агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээг багасгах хэрэгтэй.

Тиймээс бид танай гэр бүлийхэнд хортой химийн бодисын нөлөөллийг багасгах хэд хэдэн ашигтай зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ. Дэлгүүрээс худалдаж авсан цэвэрлэгчээс илүү аюулгүй, гэхдээ үр дүн арай бага. Тийм хэдий ч таны санхүүг хэмнэж, гэрийг тань цэвэрхэн байлгахад туслах болно.

Угаалгын өрөөний шалыг өнгө оруулах

Шарлаж, гандсан угаалгын өрөөний шалыг итгэмээргүй өнгө оруулж, цэвэрлэхийн тулд танд ердөө цагаан цуу, хүнсний сода байхад хангалттай. Эдгээрийг ижил хэмжээтэй хольж, толботой хэсэг дээрээ жигд түрхэж өгөөрэй. Ийнхүү хэсэг байлгасны дараа үрж угаагаад, усаар арчиж аваарай.

Цонхны бохир, халтартсан хэсгийг цэвэрлэх

Цонх угаах хамгийн шилдэг арга – жирийн нашатырийн спирттэй ус (1/10 харьцаатай спирт, ус). Уусмалаар шилээ арчаад хуурай болтол нь цэвэр алчуур эсвэл сонингоор арчина. Мөн түүхий төмсөөр цэвэрлэж болно, үүний тулд арилгаж хуваасан төмсөөр шилээ арчаад дараа нь цэвэрхэн алчуураар арчина.

Шалаа гялалзуулах

Паркетан шалаа гялалзуулахыг хүсвэл дараах уусмалыг бэлдээрэй: ¼ стакан уксусыг 1 л устай найруулна. Уусмалаар шалаа арчсаны дараа бүлээн цэвэр усаар дахин арчиж болно.

Угаалгын машин цэвэрлэгч бэлтгэх

Угаалгын машиныг сардаа нэг удаа бүрэн цэвэрлэхгүй бол, хувцсанд бохирдол хурах, муутгах аюултай байдаг. Тиймээс түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд угаалгын машинаа хамгийн бага устай угаалга дээр тааруулан, дээр 80 гр орчим лимоны хүчил хийж ажиллуулаарай. Бохирдол цэвэрлэгдэж, эвгүй үнэр нь арилах болно.

Толио шинэ мэт болгох арга

Толийг арчиж цэвэрлэхэд бага зэрэг төвөгтэй байдаг. Гэвч зөв аргаар цэвэрлэвэл маш хялбар байх болно. Шүршигчтэй саванд 2 амны халбага архи нэмээд, дээр нь ус хийж, түүгээр толио арчаарай. Огт загалтахгүй, тув тунгалаг болох болно.

Хэрхэн махны мод(гам банз) цэвэрлэх вэ?

Махны модыг яг л шинэ мэт өөгүй, элдэв үнэр, бохирдолгүй болгоё гэвэл тал зүсэм лимон дээр багахан давс цацаад, махны модоо 5-10 минут орчим үрээрэй. Үүний дараа цэвэр усаар зайлахад махны мод шинэ мэт сайхан болсон байх болно.

Гүн бохирдлыг цэвэрлэх

Махны модны үнэр болон бохирдлыг цэвэрлэхийн тулд тал нимбэгээр арчаад дараа нь давс цацаад 10-15 минут байлгана. Дараа нь цацсан давсыг үлдсэн нимбэгээрээ арчина. Усаар давсыг цэвэрлэнэ.

Эвгүй үнэрээс салах

Хөргөгчний эвгүй үнэрээс салахын тулд нимбэгийн шүүстэй усаар цэвэрлээрэй. Хэрвээ, тос болон бохирыг нь цэвэрлэхийг хүсвэл нимбэгийн шүүстэй усан дээрээ сод хийж болно.

Плитаг өнгөлж, цэвэрлэх

Халтардаж, толботоод хэчнээн угаасан ч өнгө орохгүй, шарлаад байвал лимон эсвэл хүнсний содагаар цэвэрлээд үзээрэй. Хэрэглэдэггүй сойз, порлон байхад л таны гэр гайхалтай цэвэрхэн, өнгөлөг болно.

Шарах шүүгээгээ шинэ мэт цэвэрхэн болгох

Мөн л хүнсний сода, багахан алимны цуу байхад таны шарах шүүгээ шинэ мэт гялалзах болно. Шүршдэг саванд дээрх хоёроос ижил хэмжээтэй хольж, багахан ус хийгээд халтар хэсгүүд рүүгээ шүршиж өгнө. Ийнхүү 15 орчим минут болсны дараа цаас, даавуугаар арчиж аваарай.

trendy.mn™