Нүүр хуудас Дэлхий Энэ бол гадаад орон биш харин Монгол улсад орших Хэрмэн цав

Энэ бол гадаад орон биш харин Монгол улсад орших Хэрмэн цав

Та дээрх зургийг хараад АНУ-ын Колорода мужийн Гранд Каньон гэж бодож магадгүй.

Тэгвэл зураг дээрх газар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, Тосон бумбын баруун хойд салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр 1000м өндөрт орших Ингэн хөөврийн говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200м гүнзгий, их ганга жалгатай мөргөцөг бүхий Хэрмэн цав гэдэг газар юм.

Хэрмэн цав нь үлэг гүрвэлийн олдвор ихтэй, хонхор маягийн газар бөгөөд төөрөх магадлал өндөртэй, зундаа +60 хэм халдаг тул “Vхлийн цав” гэж ч бас нэрлэдэг байна.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй