Нүүр хуудас Сонирхолтой Үнэн гэгддэг домог болон цуу ярианууд

Үнэн гэгддэг домог болон цуу ярианууд

Бид бүгд л цуу яриа болон жихүүцэм түүхүүдэд дуртай байдаг. Хэдийгээр бидний айдсыг төрүүлж жихүүдэс хүргэдэг ч гэсэн зарим домгууд бид бүхний сонирхлыг маш их татдаг. Харамсалтай нь тэдгээр яриануудын ихэнх нь хуурамч байдаг. Бидний сонирхлыг татахын тулд амаас ам дамжиж тэдгээрийг ярьсан зарим хүмүүс бодсон сэтгэсэн зүйлсээ нэмж ярьдаг. Хэдий тэрхүү яриа домгуудад худал хуурмаг зүйлс их байдаг ч зарим нь үнэний ортой байдаг шүүдээ. Таны одоо унших гэж байгаа домгууд нь үнэн гэдэг нь батлагдсан бөгөөд одоо хамтдаа сонирхоцгооё.

Нүүргүй Чарли буюу Ногоон хүн

Энэхүү домог яриа нь Америкийн зүүн хойд хэсэгт байдаг Пенсильван мужаас үүдэлтэй. 20-р зууны эхэн үеэс олон хүн нүүр нь хайлж ногоорсон хүнийг замын хажуугаар байнга алхаж явж байхыг хараад ам дамжиж ярилцсаар ирсэн байна. Түүний царайг харанхуй шөнө бүдэг гэрэлд харвал хэн ч гэсэн айж сандрах байсан. Харин энэ яриа нь үнэн бөгөөд Нүүргүй Чарли нь Рэй Робинсон хэмээх нэртэй хүн байжээ. Тэрээр хүүхэд байхдаа өндөр хүчдэлд цохиулж түүний нүүр хайлж ногоорсон байна. Тэрээр хэдий зүрх шимширмээр нүүр царайтай ч гэсэн хөрш айлууддаа хүндлэгдсэн сайн хүн байсан гэнэ. Харин жуулчид болон хүүхдүүдэд үгүй л болов уу.

Газар доорх усны сувгийн матар

Холливүүдийн кинонуудад усны сувгаас аймшигт том матар гарч ирээд хүмүүс рүү дайрдаг шүү дээ. Энэ нь зүгээр нэг уран сайхны кино биш бололтой. 20-р зуунд матрын зулзага тэжээх нь Нью-Йорк хотод трэнд болж байсан байна. Харин эздүүдэд нь тэжээвэр амьтан нь хөөрхөн харагдахаа больж томроод өөрлүү нь дайрахаас гэсэндээ угаалгын өрөөний суултуур руу хийгээд урсгаснаас болж газар доорх усны хоолой матрын үүр болжээ. Үүнээс болж олон хүн ус зайлуулах сувгаас гэрэлтэх нүд харж үгүй болж байсан тохиолдлууд байдаг ба одоо болтол газар доорх усны сувагт байдаг гэнэ.

Хар хувцастай эмэгтэй

Хар хувцастай эмэгтэйг бид horror төрлийн киноноос үзэж байсан билээ. Харин энэ эмэгтэйг харсан хүмүүс байдаг бөгөөд энэ нь кинонд гардаг шиг тийм ч аймшигт явдал биш юм. Гэхдээ сонирхуулахад 2014 онд хөлний улнаасаа толгой хүртэл тас хар хувцас, даашинз болон хар тор зүүсэн, лаа барисан эмэгтэйг олон хүмүүс хараад юу байж болохыг ярилцаж цуу яриа болон түгжээ. Гэтэл тэрхүү эмэгтэй нь АНУ-гийн армийн тэтгэвэртэй гарсан эмээ байсан ба шашны зан үйл хийж байсан тул лаа бариж хар хувцас өмссөн байжээ.

Хүүхдүүдийг унтуулахын тулд айлгаж хэлдэг Мангаа гэгч

Таныг аав ээж тань яаж унтуулдаг байсан бэ? Намайг лав жаахан байхад ”Унтаарай! үгүй бол Мангаа ирээд аваад явчихна шүү” гэж айлгадаг байсан. Монголд “Мангаа, Мангас” гэж дууддаг бол Орос улсад “Баба Яга”, АНУ болон Англид “Бүүгимэн” гэж дууддаг. Энэ нь шөнөөр хүүхдүүдийг хулгайлдаг сүнсийг хэлдэг бөгөөд энэ түүх нь үнэн байжээ. 1987 онд Андре Ранд хүүхэд хулгайлсан хэргээр ял сонсож байжээ. Тэрээр Нью-Йорк хотын Виловбрүүк сэтгэцийн институтад ажилдаг байсан бөгөөд олон хүүхдүүдийг шөнөөр унтаж байхад нь хулгайлж байсан нь батлагдаж ял сонсжээ. Хэдийгээр сүнс сүүдэр биш ч гэсэн “Бүүгимэн” ий яриа үүнээс үүдэлтэй юм гэнэ.

trendy.mn™