Нүүр хуудас Сонирхолтой Аполло 11 даалгаврын үер буулгасан үзэсгэлэнтэй ховор зургууд

Аполло 11 даалгаврын үер буулгасан үзэсгэлэнтэй ховор зургууд

АНУ-ын сансрын нисгэгчид ес хоног үргэлжилсэн “APOLLO 11” даалгаврынхаа үеэр агшин бүрээ зураг болгон үлдээж чаджээ. Энийг та бүхэндээ хүргэе.

1969 оны долоодугаар сарын 16

Нэйл Армстронг багийн гишүүдийн хамт “SATURN V” хэмээх хөлөгтөө суухын өмнө хүчилтөрөгч аппаратаа барин алхаж буй нь…

Ажиллагаа эхлэхээс цагийн өмнө багийн гишүүд маш тайвнаар “Сайхан өглөө байна шүү” хэмээн хөгжилдөцгөөж байсан аж.

1969 оны долоодугаар сарын 17

Саран дээр очих аялал үргэлжилсээр байлаа. Уг зургийг дэлхийгээс холдсоны дараа дарсан бөгөөд өдгөө алдартай зургуудын нэг юм.

1969 оны долоодугаар сарын 18

1969 оны долоодугаар сарын 19

Аполло 11 нь Сарны тойрог замд орж, маш холыг зорьсон билээ.

Майкл Коллинз: “Ээ бурхан минь тэд бол мангасууд” гэж сарны гадаргуу дээрх уулс болон тогоо шиг тогтоцнуудын талаар ярьж байжээ.

1969 оны долоодугаар сарын 20

Багийн гишүүд даалгавар эхэлснээс 102 цаг 45 минутад холбоо тогтоосон байна.

Алдрин, Армстронг нар хөлгөөс буусныхаа дараа зураг авахуулж, алдарт гуталны мөрөө дүрсжүүлэн буулгажээ.

Түүнчлэн тэд сарны гадаргуу дээр АНУ-ын далбааг байрлуулсан байна.

1969 оны долоодугаар сарын 21

Энэхүү зургийг Сарнаас холдох үедээ авчээ. Мөн буцах замдаа дэлхийн зургийг ч мөн буулгаж амжжээ.

1969 оны долоодугаар сарын 22

1969 оны долоодугаар сарын 23

Эндээс та Сахарын цөлийг улбар шар өнгөөр нь танин харж болно.

1969 оны долоодугаар сарын 24

Тэд Номхон далайд аюулгүй газардсан бөгөөд жижиг завиар далайд аврах багийнханыг иртэл хүлээж байсан байна.

trendy.mn™