Нүүр хуудас Дэлхий Селфид царайлаг болгож гаргадаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна

Селфид царайлаг болгож гаргадаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна

Селфи зурагт эзнээ царайлаг болгож харагдуулдаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна. Энэхүү аппликейшний тусламжтайгаар цахим орчинд хятадуудын дүр төрх огцом өөрчлөгдөж, илүү царайлаг болж байгаа аж.

Иргэдийн дунд хэт их эрэлттэй байгаа тус аппликейш нь тусгай программын тусламжтайгаар хүний нүд, шүдний өнгө, нүүрний төрх, үсний өнгө, хэлбэр, нүүрний порпорцыг сайжруулж, хамгийн үзэмжтэй болгодог ид шидтэй гэнэ.

“Meitu” компанийн эзэмшдэг уг аппликейшнийг суулгаж “бьюти камера”-тай болсон 454 сая хэрэглэгч байгаа бөгөөд жилд 68 тэрбум зураг дардаг гэсэн үзүүлэлт гарчээ.