Нүүр хуудас Дэлхий Машины дугуйгаар хийсэн сандаальтай бүсгүй олон улсын марафонд түрүүлэв

Машины дугуйгаар хийсэн сандаальтай бүсгүй олон улсын марафонд түрүүлэв

Мексикийн уугуул тараумар омгийн нэгэн бүсгүй тус улсад болсон 50 км-ийн марафонд тусгай хувцас, хэрэгсэлгүй ороод түрүүлжээ.

Мария Лорена Рамирес хэмээх энэ эмэгтэй Пуэбл мужид болсон холын зайн марафонд 12 орны 500 тамирчинтай гараанаас гарсан аж. Гэтэл түүнд гүйлтийн тусгай гутал, хувцас байсангүй. Харин тэр машины хуучин дугуйгаар хийсэн сандаальтай, омгийн уламжлалт банзалтайгаа уралдаанд оролцсон байна.

Гэтэл тэр түрүүлж, 6000 песо буюу 325 долларын эзэн болжээ. Мексикийн Чиуауа мужид аж төрдөг тараумар омгийн хүүхдүүд багаасаа хол зайд алхаж, гүйж сурсан бөгөөд хол тосгонд явган явж, сургуульд сурдаг аж.

trendy.mn™