Нүүр хуудас Амьтны ертөнц Нохой нь эзнээ хамгаалахын тулд 4 могойтой тулалдаж өөрийн амиа зориулжээ

Нохой нь эзнээ хамгаалахын тулд 4 могойтой тулалдаж өөрийн амиа зориулжээ

Добэрмэн үүлдэрийн нэгэн нохой уулын кобра могойнуудаас эздийгээ хамгаалжээ. Тодруулбал Энэтхэгийн иргэн Дибакар Райта гэгчийн гэрт дөрвөн кобра орж ирсэн байна.

Гэрт нийтдээ найман хүн байсан бөгөөд могойнуудыг харсан даруйдаа тэд гэрээс гарч амжсан бол баатарлаг нохой нь эцсийн мөч хүртлээ “тулалдсан” ажээ. Нохой бүх могойнуудыг үгүй хийж чадсан ч тэр аль хэдийнэ тэнгэрт хальжээ.

Энэхүү бодит үйл явдлыг харсан эзэн нь “Би үнэхээр шоконд орсон. Манай гэр бүлийн төлөө амиа зориулсан баатарлаг нохойгоо бид хэзээ ч мартахгүй. Түүний сүнс одоо амар амгаланд очсон гэдэгт би итгэж байна” хэмээн ярьжээ.