Нүүр хуудас Дэлхий 24 жил хамтдаа байсан ядруухан хосуудад хурим хийх боломжыг бэлэглэжээ (15 фото)

24 жил хамтдаа байсан ядруухан хосуудад хурим хийх боломжыг бэлэглэжээ (15 фото)

Хурим нь хосуудын амьдралын хамгийн нандин мөч байдаг. Хосуудын хувьд хуримын ёслолын гол зорилго нь бие биедээ үнэнч байх, үүрд хайрлана гэдгээ тангараглах явдал юм.

Розалин Феррер, Роммел Баско 50 настай Филиппингаралтай хосууд юм.

Тэд 24 жил хамт амьдарсан бөгөөд Pampanga хэмээх дүүргийн нэгэн гудамжинд хүндхэн амьдралаар амьдардаг.

Хосууд 6 хүүхэдтэй бөгөөд сүүлийн хэдэн жил тэд хаягдсан хуванцар материал цуглуулж мөнгө олдог.

Амьдралын нөхцөл байдалын хувьд хурим гэдгийг тэд ор тас санаанаасаа гаргаад хаячихсан байсан бөгөөд арай ядан өдрийн хоолны мөнгөө залгуулдаг байж.

Гэтэд хосуудыг тэндхийн ойролцоо амьдардаг үсчин хийдэг Ричард Страндз анзаарчээ.

20 жил хамт амьдарсан гэдгийг мэдээд тэр гайхалтай зүйл хийж өгөхийг хүсчээ. Тэгээд хэдэн найзуудтайгаа холбоо барьж хуримын ёслол, зураг авалт хийх боломжтой гэдгийг сонсоод хосуудад хэлжээ.

Ингээд хосууд энэ жилийн Валентины өдрөөс ердөө нэг хоногийн өмнө гайхалтай зураг авалт хийж, гэнэтийн хуримаа хийжээ. Гэхдээ албан ёсоор гэрчилгээгээ авах боломжгүй байгаа хэдий ч энэ оны сүүлээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Ингээд тэдний хуримын гайхалтай зурагнуудаас хүргэе.

# 1

#2

#3

#4

#5

#6

#7

#8

#9