Нүүр хуудас Дэлхий 70 настай эмээ охиндоо хуримын бэлэг өгөхийн тулд банк суйлах төлөвлөгөө зохиожээ

70 настай эмээ охиндоо хуримын бэлэг өгөхийн тулд банк суйлах төлөвлөгөө зохиожээ

“Питер решает”-д мэдээлснээр Оросын Ленинград мужийн Кириши хотод одоогоор нэрийг нь нууцалж байгаа 70 настай эмгэн ач охиныхоо хуримд байр бэлэглэхийн тулд банк ухах хуурамч ажиллагааг зохион байгуулаад газар дээрээ баригджээ.

Эмгэний ач охин нь гэрлэхэд тэрээр Санкт-Петербург хотод байр бэлэглэхээр шийджээ. Гэтэл хадгаламжинд нь ердөө 500 мянган рубль байсан нь ахиад төдий хэмжээний мөнгө дутжээ. Дутсан мөнгийгг олохын тулд хотынхоо банкийг ухах тун ухаалаг санаа сэдсэн гэнэ. Үүний тулд банкинд теллерээр ажилладаг ганц бие эмэгтэйг 21 настай хүүгийн хамт ятгаж дөнгөжээ.

Баг өмссөн хүү нь суйлагчийн дүрээр халдахад ээж нь шууд л 530 мянган рубль өгч явуулахаар төлөвлөсөн агаад оролцогчид томхон шагнал авахаар тохирчээ. Хуурамч ажиллагаа төлөвлөгөөний дагуу яг болсон ч залуу гэнэ алдаж банкнаас гаран гүйж явахдаа багаа тайлсанд жижигхэн хотын иргэд дор нь таньж баригдсан байна. Мөнгийг тэр дор нь банкинд буцаан өгч агуу төлөвлөгөө зохион байгуулагч эмгэн болон гүйцэтгэгч ээж хүү хоёрыг барьжээ.

Эх сурвалж: lentra.ru