Нүүр хуудас Зөвлөгөө Кинонд гардаг эдгээр зүйлсээс болж бид дараах буруу ойлголтуудтай болсон (10 фото)

Кинонд гардаг эдгээр зүйлсээс болж бид дараах буруу ойлголтуудтай болсон (10 фото)

Бидний үзсэн гайхалтай кино дээр хэрэглэдэг аргууд яг үнэндээ маш маш аюултай байдгийг та мэдэх үү? Алдартай кинон дээр амь гарахын тулд санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг.

Робинзон Крузо, Рембо зэрэг кинонууд дээрх амьд үлдэх аргуудыг туршиж үзээд хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь тэр арга баталгаатай биш зөвхөн кинонд зориулсан уур амьсгалын нэмэхийн тулд хийсэн зүйл шүүдээ. Ингээд амьд үлдэхийг хүсэж байвал бид таньд зарим үнэнийг дэлгэж үзүүлэе.

Худал 1. Агуйд ороод гал асааж дулаацах

Бидний мэдэхээр ингэх нь маш романтик бөгөөд аюултай зүйлээс холдож буй мэт санагддаг. Гэхдээ үнэндээ галын өндөр температур тухайн орчиныг халаадаг бөгөөд халсан чулуу тэлэгдэн нуранги үүсэх аюултай юм. Тийм учраас хамгийн тохиромжтой талбай бол задтай газар юм.

Худал 2. Чи түүхий загас барьсан бол идэж болно. Түүхий загасаар сүши хийж иддэг шүүдээ

Кинон дээр бидэнд огт харуулддаггүй зүйл нэг зүйл бол түүхий загас идсэнээс болсон бактери, бичил биетний өвчлөл юм. Зэрлэг байгалд мэдээж хорооний эмнэлэг, тусламжын хайрцаг байхгүйшүүдээ. Та идээд дотроосоо өвдсөн бол бие чинь лав сайн байхгүй л болов уу. Тиймээс бүгдийг нь гал дээр болгож идэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд амьтны түүхий цус ч гэсэн аюултай шүү.

Худал 3. Гранат шидэхээс нааш аюулгүй

Бодит амьдрал дээр гранатыг зүүг авахад түүний дотор гал асаж байгаа чимээ сонсогддог. Хэрвээ үзсэн кинонд дээр чинь зүүг нь авчихаад удаан барьж болоод байвал энэ ч бас буруу зүйл юм. Ямар ч кинон дээр энэ талаар гаргадаггүй нь харамсалтай шүү.

Худал 4. Цус алдалтыг зогсоохын тулд шалбарсан газараа маш чанга боох ёстой

Магадгүй танд ийм зүйл болвол сандарсандаа цамцнаасаа урж тасдаад хамгийн чангаараа зангидах байсан байх. Гэхдээ ингэснээр эд эсэнд цусны эргэлт зогсож тайрах шаардлагатай болох байх. Зарим тохиолдолд зүрхний шигдээс үүсгэх нь бий. Харин үүний оронд гэмтсэн хэсэгт байрлах судас дээр дарж цус алдалтыг зогсоохийг хичээгээрэй.

Харин хэт их цус алдаж байгаа бол маш чанга боож болно. Таны амь нас гарнаас чинь үнэтэй шүүдээ.

Худал 5. Зурагтын шоунд оролцогчид зэрлэг байгалд олон хоногоор амьдардаг

Мэдээж яг үнэндээ камерны ард хэдэн арван гишүүнтэй бүхэл бүтэн баг хамт олон ажилдаг гэдгийг санаарай. Үүн дотор ямар ч үед бэлэн байдаг аврах багийг хүмүүс хүртэл байдаг. Найруулагч, зураглаач нар бүх зураг авалтаа хийж дуусгасны дараа тэд бүгд сайхан амрахын тулд аюулгүй газар хоноглодог.

Бодит байдал нь хэтэрхий аймшигтай шүү. Та хормын дотор тэнгэрт халих болно.

Худал 6. Ямар ч усыг буцалгаж уувал аюулгүй

Мэдээж буцалгасан ус уух нь зөвлдөө. Гэхдээ крантны уснаас бусад ус тийм ч аюулгүй байж чадахгүй боловуу. Магадгүй бидний мэдэхгүй элдэв химийн элемент байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үнэхээр арга ядсан тохиолдолд даавуугаар усыг шүүж дараа нь буцалгаж хэрэглээрэй.

Худал 7. Хэрэвээ чи ямар нэгэн газар төөрвөл голыг дагаж яваад бай. Тэгвэл ойр хавьд хүмүүс амьдарч байх болно

Магадгүй энэ үг танд нэг өдөр хэрэг болж магадгүй шүү. Тиймээ, магадгүй голын эрэг дагуу хүмүүс оршин сууж магадгүй учир нь тэдэнд ус хэрэгтэй шүүдээ. Мэдээж манай улсын хувьд бол аюулгүй байж болох юм. Харин бусад улсын хувьд /Сибирь, Алс дорнод/ аюултай байж болзошгүй учир хамгийн түрүүд аврах багийханыг дуудахыг зөвлөж байна.

Худал 8. Хувцасгүй байснаар нойтон хувцастай байсан дээр

Ийм зүйлс үргэлж тохиолдохгүй л дээ гэхдээ хэзээ ч юм тэр нэг хүйтэн өдөр нуурын мөсөн дээр тоглож байгаад мөс нь хагарж, дотор нь унасан ч азаар эрэг дээр гараад баярлаж байтал осгочихвол яана! Мэдээж тэгэхгүйн тулд норсон хувцасыг даруй тайлах хэрэгтэй. Учир нь энэ нь биеийн температурыг улам багасгадаг юм шүү.

Худал 9. Элсэн цөлд явж байвал хамгийн эхэлж усны эх үүсвэр олох хэрэгтэй

Үгүйшүү энэ хамгийн буруу. Эхлээд биеийн бүх ус чинь дуусахаас өмнө ямар нэгэн сүүдэр бараадсан нь дээр. Харин нар буусаны дараа ус эсвэл ямар нэгэн газар хайхаар явсан хамгийн зөв санаа шүү..

Худал 10. Дараа нь хэрэглэх усаа хадгалах хэрэгтэй

Хэрвээ халуунд ам чинь цангаж байгаа бол модны сүүдэрт суугаад усаа уух хэрэгтэй. Учир нь хангалттай ус биедээ авахгүй тохиолдолд нарших аюултай шүү.