Нүүр хуудас Дэлхий Дөрвөн настай жаал охин дүүгээ аварчээ

Дөрвөн настай жаал охин дүүгээ аварчээ

АНУ-ын Теннеси мужийн Ноксвиль хотод байшингийнхаа арын усан санд живж байсан охин дүүгээ дөрвөн настай Грей Форрестэр усан сан руу үсэрч дүүгээ аварсан байна.

Хэрэг болох үеэр аав нь ажилдаа явж, ээж нь хамаатнуудтай зочны өрөөнд сууж байжээ. Хэтэрхий чимээтэй байсан учир хоёр настай Эндиг живж байгааг тэд сонсоогүй байна. Харин хоёр давхрын унтлагын өрөөндөө байсан Грей усан санд хүүхэд уйлж байгааг сонссон даруйдаа хоёр давхрынхаа цонхоор усан сан руу шууд үсэрч, дүүгээ живэхээс аварчээ.

“Бид үнэхээр шоконд орчихсон. Хэдийгээр бид гэрийн үйлчлэгчтэй ч яг тэр үед хүнсээ цуглуулахаар гарчихсан байсан. Цонхоор Грейг үсэрч байгааг хараад гарахад дүүгээ живихээс аварсан байсан. Би хүүгээрээ маш их бахархаж байна. Цаашид хүүхдэдээ анхаарал халамж байнга тавьж, аюулгүй байдлыг нь хангах болно” гэж хүүхдүүдийн ээж Лора Форрестэр ярьжээ. Форрестэрийн гэр бүлийнхэн Ноксвиль хотод нүүж ирээд удаагүй байжээ. Одоогоос жил хагасын өмнө тэдний гэр бүлд золгүй явдал тохиолдож, нэг настай хүүгээ өвчний улмаас а.лджээ. Хойно үлдсэн зовлонгоо гэтэлгэж, сэтгэлээ өргөхийн тулд Мейн мужаас нүүж, Теннесид шилжиж ирсэн байна.