Нүүр хуудас Дэлхий Амьдрах гэж зүтгэж яваа Сенегалын сиамын ихэр охид

Амьдрах гэж зүтгэж яваа Сенегалын сиамын ихэр охид

Мариэм, Ндейе хоёр сиамын ихэр хүүхдүүд. Тэд 2016 онд Сенегалд төрсөн бөгөөд эмч нар тэднийг амьдарч чадахгүй гэж бодож байлаа. Гэвч охид өсөж, том болсоор гурван нас хүрлээ.

Мэс засалчид тэднийг салгах гэж оролдсон ч боломжгүй зүйл байлаа. Охидын цус дамжуулах систем хэт нягт холбоотой байжээ.

Ирэх сард охид цэцэрлэгт явна. Саяхан тэд хөдөлж сурсан бол удахгүй явдаг болох гэнэ. Аав нь охидынхоо ирээдүйд итгэлтэй байна.