Нүүр хуудас Зөвлөгөө Эдгээр аргыг хэрэглэж хумсны шигдэлтээс ангижраарай

Эдгээр аргыг хэрэглэж хумсны шигдэлтээс ангижраарай

Бидэнд тохиолддог бас нэг хүнд зовлон бол хумс шигдэлт, буруу ургах явдал юм. Эмчлэхгүй удаан явсаар энэ нь үрэвсэж алхаж чадахгүй болдогшүүдээ. Энэ нь маш олон шалтгаанаас болж үүсдэг.

1. Хумсаа буруу лав 2 талыг нь ухаж бөөрөнхийлж авснаас, өсвөр насны хүүхдүүдэд их тохиолддог.


2. Бариу гутал өмсөх, бүсгүйчүүд мэдээж туфл, жин ихтэй том том биетэй ах нарын хөл нь өргөн учир гутландаа хөл нь байнга бариад шигдэх асуудал их гардаг.

3. Хумсаа хэтэрхий урт ургуулаx, хүний хумс урт ургах тусмаа дотогшоогоо хавчигдаж ургадаг учир дотогшоо шигддэг.

4. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг.

5. Хумсны толио нь хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумстай хүмүүсийн хумс нь арьсандаа шигдэж биш зүсэгдэх маягаар шигдэлт үүсдэг.

6. Мөн төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.

Энэ бол миний мэдэх надаас зөвөлгөө авч байсан хумс шигдсэн шалтгаанууд, өөр шалтгаанууд ч бас байдаг. Ариун цэвэр муу сахисан, хөлний хөлс их гарахаар г.м Тийм түгээмэл гэж бодохгүй байгаа учир орхигдуулав. Зааа тэгээд энэ муу шигдэлт хүндэрсэн тохиолдолд өвдөлт нь аймшигтай. Шүдний өвчнөөс ч зовиуртай. Та хэрэвээ сахарын өвчинтэй бол хэрхэвч өөрөө шигдсэн хумсаа авч болохгүй шүү эмч таньд тусгай эмчилгээ хийх байхаа.

Хэрвээ таны хүүхэд өвдсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ аваарай, хүүхдүүд эмчээс айгаад байна гээд хэдэн жилээр ч идээлж үрэвсүүлж явах нь бий. Хуруунаасаа ч салсан жишээ бий шүү.За одоо энэ өвчнөөс хэрхэн салах тухай ярилцая.Хэрвээ шигдэлт тань хүнд хэлбэрт шилжсэн шилжээд удаан хугацаанд салж чадахгүй яваа идээ бээрэндээ баригдаад хавдаж хуруу чинь томорсон бол та заавал эмнэлэг яв. Энэ постийг дуустал нь уншиж өөртөө найдлага төрүүлж ахиж хумсаа авах гэж оролдох гэсний ч хэррэггүй! Ер нь л шигдэлт нь угтаа, мөн цус гарч идээлсэн бол эмнэлэг яваарай. Хүнд биш гээд гоо сайхний салонд авахуулж болох ч найдвартай биш шүү. Авч чадахгүй байх эсүл халдвар авах ч аюултай. Гэмтэл эсвэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж болно. Эмнэлэгт очисоноор эмч таньд 2 асуулт тавих болноо. Хумсаа бүтнээр нь авахуулах уу? Эсвэл талыг нь авахуулах уу гэж. Хэрэвээ та юмийг бат араанд нь хийх дуртай бол бүтнийг нь сонгоно биз. Уул нь шигдсэн хэсэгээ л авахуулчихвал амар ч дахих аюултай байдаг.

Тэгээд одоо авахуулахад юуг нь айхав? Удаан сар жилээр тэр аймшигтай өвдөлтийг тэсч яваад байсан юм чинь ганц өдөр өвдүүл өдөнө л биз. Эмч тариа хийж байгаад хумсийг чинь авчихна. Тэр өдөрөө янгинаж баахан өвдөнө. Маргаашнаас нөгөөдрөөс нь сайхан өвчингүү явж байтал, боолтоо авахуулах өдөр ирнэ. Заа тэгээд боолтоо авахуулаад л болоо доо, жаахан л өвдөнө. Тэгээд эмчийн тушаалыг яс биелүүлээрэй. Тэгээд ахиад тэр зэвүүн өвдөлт ахиж танийг зовоохгүй, одоо үлдсэн гол ажил хумсаа ургуулах. хумсаа ургаж байхад нь битгий оролдоорой, хумсан доор байдаг зөөлөн эд нь хатуураад хумс шиг хатуу болчдийн, тэрийг нь битгий оролдоорой, оролдуул хумс чин гажигтай ургаж магадгүй шүү.
Бас нэг зарим бүлэг хүмүүс байнаа. Хумсаа авахуулдаг авахуулсан ч ахиж шигдэж ургадаг, ургах болгондоо ахиж очиж авахуулдаг. Ихэвчлэн өнөөх том биетэй ах нар, илүүдэл жинтэй хүмүүс, хумсны ургалтын гажигтай хүмүүс. Ангаахыг төгссөн алтан гарт эмч нар та бүхэнд туслаж чадахгүй байхад би яахан чадах билээ? Уул нь эмч нар дараа ургахад нь шигдүүлэхгүй гээд хумсанд нь төдийгүй маханд нь мэс ажилбар хийдэг. Та эмчээсээ та маханд минь хийдэг үү, ахиж шигдэхгүй болгоод энэ удаа хийгээд өгөөч гээд гуйгаарай, эмч нар ч уул нь чадах бүхнээ л хийдэг байх.

Заа одоо миний хүргэх гэж байгаа зөвөлгөө бол анагаахын талын зөвөлгөө биш гэдгийг санаарай. Хумс нь шигдээд зовиуртай байдаг бас тэрийгээ өөрөө ухаад авчдаг хүмүүс байдаг. Шигдэлт нь арьсаа зүсэж махандаа ороогүй. Гэхдээ л хумс ургах болгонд ухна гэдэг хэцүү бүүр хүндрүүлчихэж ч болно. Таны энэ зовлонгоос салах арга бол зөвхөн махаа давуулж хумсаа ургуулах явдал юмаа. Энд олон арга зам бий. Гэхдээ таний ашиглаж болох арга цөөн.

1. Хөвөн жийргэлэх арга, Хумсныхаа шигээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь өвдөлтгүйгээр таныг хумсаа махыг нь давуулж ургуулахад тус болох болно.

2. Педикурт ороод, хумсан дээрээ акрил буюу шилэн хумсний материалаар шигдээд байгаа зах хэсэгээ зузаатгаж тавиулах, энэ нь хумсыг зузаан болгож арьсруу шигдэж орохоос хамгаална. Өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.

3. Гуурс тавиулах, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулах зэрэг олон арга байгаа ч Монголд хийдэг эмнэлэг салон дуулаагүй юм байнаа.

4. Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарийн хумсанд ч байдаг хажуугаар дагж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орснийхоо дараа сайн цэвэрлэхэд хангалттай.

Хүргэсэн мэдээлэл маань дутуу дулимаг байгаа байхаа, уучилаарай. Хэрвээ таньд давж туулсан туршлага байгаа бол доор коммэнт үлдээж буссаддаа тус болоорой. Дээрх зүйлс бол зөвхөн миний л туулсан хураасан туршлага. Та бүхэнд амжилт хүсье~

trendy.mn