Нүүр хуудас Амьтны ертөнц 2500 долларын үнэ бүхий зураг зурдаг морь

2500 долларын үнэ бүхий зураг зурдаг морь

Та зураг морь гэж өмнө нь дуулсан уу. АНУ-д Жастин гэдэг нэртэй нэгэн зураач морь байдаг гэнэ. Тэрээр эзнийхээ бага зэрэг тусламжтайгаар цэнхэр, улаан, ногоон гээд янз бүрийн өнгө холин зураг зурдаг.

Өөрөөр хэлбэл, аман дахь бийрийг нь солиход эзэн нь тусладаг юм. Түүний уран бүтээлийг үзэж сонирхох гэсэн хүмүүс жүчээнд нь цугларах болжээ. 750 орчим кг жинтэй Жастин дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Түүний эзэн Адонна Комбс таван жилийн өмнөөс мориндоо зураг зурахыг зааж эхэлсэн. Гэхдээ тэрээр анх мориныхоо авьяасыг бусдаас нуудаг байжээ. Зөвхөн ойр дотныхондоо л мориныхоо авьяасыг сонирхуулдаг байсан байна. Гэсэн ч найз нарынхаа зөвлөснөөр мориныхоо уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, зургуудаас нь худалдахаар болжээ.

Түүний зурсан зураг 75-2500 долларын үнэ хүрч байжээ. Түүний эзэн Адонна зөвхөн өнгө болон багсыг нь сольж өгөх үүрэгтэй бөгөөд авьяаслаг морь цааш юу хийхээ өөрөө мэднэ. Гэхдээ морь яг мэдрэмжээрээ зураг зурдаг ч, ямар дүрс зурж байгаагаа ойлгодог эсэх нь тодорхойгүй. Гэхдээ л Адонна Комбсын ярьж байгаагаар зураг эхэндээ анзаарагдахгүй ойлгомжгүй байдаг.

Харин сүүлд сайн хараад байвал ямар нэг дүрс байдаг. Жастины хамгийн алдартай зураг өөрийгөө зурсан морины портрейт зураг юм. Гэхдээ яг морь зурах гэж зурсaн уу, санаандгүй морины дүрс зурсан уу гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ л сайн харахад морьтой төстэй зураг байгаа юм. Бусад зураачдын адил Жастин өөрийнхөө зурган дээр туурайгаараа тамга дарж, тэмдэглэгээ тавьж өгдөг гэнэ.