Нүүр хуудас Зөвлөгөө 70 кг хассан залуугийн өгч буй 10 үнэтэй зөвлөгөө

70 кг хассан залуугийн өгч буй 10 үнэтэй зөвлөгөө

Жо Бернштейн хэмээх залуу 25 настай байхдаа 154 кг жинтэй байжээ. Тэрээр дан хоолны дэглэм бариад үр дүнд хүрээгүй аж. Дараа нь тэрээр энгийн зуршлуудыг амьдралдаа нэвтрүүлснээр гадаад дүр төрх, хэлбэр галбир болон оюун санаанд нь хүртэл эерэг өөрчлөлт гарч эхэлжээ. Одоо Жо хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг хүмүүст илүү сайн ойлгуулахад нь тусалдаг болсон байна. Ингээд түүний өгч буй 10 үнэтэй зөвлөмжийг хүргэж байна.

1. Ундаа, жүүс, амтат цай уухаас татгалзах

Газтай ундаа, жүүс, сахартай цай уухаас зайлсхийх нь дээр. Энэ нь гурван сарын дотор 22 кг (48.5 фунт) жин хасахад тусална. Заримдаа бид өдөрт 2000 калори уудаг гэдгээ ч анзаардаг.

2. Бэлэн үдийн хоол идэхээс илүүтэй өөрөө бэлдсэн үдийн хоолоо идэх

Эрүүл хоол гараараа хийж ажилдаа явж сураарай.

3. Машин унахын оронд дугуй унах

Унадаг дугуй нь таны цагийг хэмнэж, бухимдахаас сэргийлнэ. Хэмнэсэн цагаа гэртээ хоол хийх, дасгал хийхэд зарцуулж болно.

4. Түргэн хоол идэхийн оронд амттай хоол хийх

Интернетээс жор авч эсвэл хоол хийх шоу болон онлайн хичээлүүд үзэж болно.

5. Амттан гэхээсээ илүү шинэлэг хүнсний бүтээгдэхүүнийг сонгох

Чихэрлэг хүнсээс татгалзаж хүнсний ногоо хэрэглээрэй.

6. Нохойтойгоо хамт өдөр болгон гадуур салхилж яваарай

Дөрвөн хөлтэй найзтайгаа өглөөний идэвхтэй алхах нь бодисын солилцоо, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

7. Органик хүнс худалдаж авах

Хамгийн чанартай органик хүнсийг сонгох хэрэгтэй.

8. Хамгийн чанартай махыг сонгох

Махны чанар, гарал үүслийг анхаарч үзээрэй.

9. Таныг зовоож буй харилцааг орхиорой

Өмнөх эхнэрээсээ салсны дараа Жо амьдралаа шинээр босгох ёстой байсан. Ингэснээр түүний сэтгэл санаа дээрдэж жин нь буурсан байна.

10. Бие махбод болон оюун санааны хувьд өөрийгөө өөрчлөөрэй

Элдэв зүйлс авах гэж стрессдэх хэрэггүй..