Нүүр хуудас Амьтны ертөнц Энэхүү муур моделийн ажил хийгээд жилийн 3 сая долларын орлого олдог гэнэ

Энэхүү муур моделийн ажил хийгээд жилийн 3 сая долларын орлого олдог гэнэ

Хүн болгон амьдрахын төлөө ажиллаж хөдөлмөрлөж байдаг. Гэвч сэтгэлдээ нийцсэн амьдралдаа хүрэхүйц хангалттай хөлс авч чадахгүй байх тохиолдол олон. Тэгвэл хүнээс ч илүү орлоготой нэгэн амьтны тухай мэдээллийг хүргэе.

Алдарт загвар зохион бүтээгч “Karl Lagerfield”-ийн муур болох “Choupette”-ийн жилийн орлого 3”000”000 доллар ажээ. Choupette муурыг загварын ертөнц дэх тэжээмэл амьтдын хатан хаан гэдэг байна.

Муурын үсийг үргэлж самнаж дээд зэргээр арчилдаг гэнэ. Ингэхээс ч аргагүй юм. Учир нь тус муур моделийн ажил хийдэг байна. Түүнийг цэнхэр нүд, хөвсгөр зөөлөн үс нь алдаршуулсан байна.

2014 онд Японы гоо сайхны брэнд “Shu uemura”, 2015 онд CORSA-гийн хуанлийн нүүр царай болж ихээхэн ашиг олжээ. Энэ мэтчилэн маш олон ажлын санал мууранд ирэх аж.

Choupette муур нь өөрийн гэсэн хоёр зарцтай ба шанэлийн хүзүүвчээр үргэлж гангардаг байна. Үүгээр ч зогсохгүй тус муур өөрийн гэсэн инстаграмм хуудастай ба 102 мянган дагагчтай аж.