Нүүр хуудас Амьтны ертөнц Нэгэн эмэгтэй Бали дахь далайн эрэг дээр аялахдаа аюулд хүргэх амьтан барьснаа...

Нэгэн эмэгтэй Бали дахь далайн эрэг дээр аялахдаа аюулд хүргэх амьтан барьснаа мэдээгүй байна.

АНУ-ын Виржиниа мужид байрладаг Кайлин Филлипс гэх бүсгүй Бали дахь их сургуульд сурч байхдаа далайн эрэг дээрээс хех цагираг бүхий наймаалж барьжээ.

Гэтэл уг наймаалж нь хүнийг амьсгалын замын түгжрэлд хүргэж хоромхон зуур үгүй хийж чаддаг.

Хатагтай Филлипс тэр хөөрхөн наймаалжыг барьсан бичлэгээ нетд тавьсаныхаа дараа ийм аюултай гэдгийг мэджээ.

“Бид тэнд байхдаа үнэхээр сонирхолтой амьтдыг харсан. Энэ бяцхан залууг сэлж байгааг хараад би түүнийг барьж авсан.” гэж хатагтай Филлипс видеон дээр хэлжээ.

Цэнхэр цагираг наймаалж нь өөртөө нейротоксин тетродотоксин агуулдаг бөгөөд хүний амьсгалыг боодог. Хазуулах үед өвдөлт мэдрэгдэхгүй боловч 10 минутын дотор үгүй хийх аюултай бөгөөд үүний эсрэг арга байхгүй гэнэ.

Энэ төрөл зүйл нь ихэвчлэн Австралийн эрэг орчмын усанд байдаг гэнэ.