Нүүр хуудас Кино Хамгийн их эффект ашигласан киногоор The Lord of the Rings шалгаржээ

Хамгийн их эффект ашигласан киногоор The Lord of the Rings шалгаржээ

“Box Office”-ийн зах зээлд $1.000.000.000 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон цөөхөн киноны нэг бол “Бөгжний эзэн” кино юм. Тус кино нь чөтгөрийн хүчийг ялан дийлж байгаа тухай гардаг. Тус киноны тухай нэгэн сонирхолтой баримтыг хүргэе. “The Lord of the Rings: The Return of the King” киног бүтээхийн тулд нийт 1488 удаа тусгай эффект ашигласан зураг авалтыг хийсэн байна.

Харин ердийн кинонд ийм төрлийн зураг авалт ердөө 200 удаа л хийгддэг ажээ. Энэхүү киноны дэлхий даяар олсон ашиг орлого хэмжээгээрээ “New Line Studios”-ийн уг киног бүтээхэд зарцуулсан нийт зардлаас 1308 хувиар давжээ.

Мөн тус киноны төгсгөлийн ангид гардаг тулааны хэсэг нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Тэгвэл тулааны үеэр кинон дээр хэчнээн амь үрэгдсэнийг гаргажээ. Тухайлбал, тулааны үеэр Орк (524), Хоббит (2), Тролл (2), Рохиррим (123), Саурон (32), Назгул (6) тус бүр амиа алдсан буюу нийт 836 хүний амийг авч оддог гэсэн судалгааг кино багийнхан хийсэн байна.

#1

#2

#3

#4

#5

#6

#7