Нүүр хуудас Дэлхий Нэгэн эр хуримыхаа маргааш л эхнэрээ өөрийг нь “ЛУЙВАРДСАН” гэж шүүхэд өгчээ

Нэгэн эр хуримыхаа маргааш л эхнэрээ өөрийг нь “ЛУЙВАРДСАН” гэж шүүхэд өгчээ

Алжирын оршин суугч нэгэн эр шинээр гэрлэсэн эхнэрээ шүүхэд өгсөн байна. Тэрээр нүүр царайгаа оо энгэсгээр нуун далдалж хууран мэхэлсэн, анх удаа будаггүй нүүрийг нь хараад шоконд орсон “сэтгэл санааны нөхөн төлбөр” хэмээн нэхэмжилсэн аж. Хурим хийсний маргааш өглөө нь эхнэрийнхээ будаггүй, ориг царайг анх хараад золтой л ухаан алдаагүй гэнэ.

Гэрлэхээсээ өмнө эхнэр нь асар их энгэсэг будаг ашиглан, будах ур чадварынхаа ачаар мань эрийг мангартуулж дөнгөсөн бололтой.

Тэрээр: “Хурим хийхийн өмнө түүний царай үнэхээр сайхан, сэтгэл татам харагдаж байсан.

Харин хуримын маргааш өглөө анх удаа будаггүй царайг нь хараад би асар ихээр цочролд орж, түүнийг бараг л хулгайч луйварчин байсан байх гэсэн бодол төрсөн” гэжээ.

Уг азгүй эр “хуурамч дагина” эхнэрээсээ 13 мянган паунд нэхэмжилж байгаа аж.

trendy.mn™