Нүүр хуудас Зөвлөгөө Чигчий хуруундаа бөгж зүүх нь гарзын үүдийг хаах бус эсрэгээрээ хүүхэдгүй болгоно

Чигчий хуруундаа бөгж зүүх нь гарзын үүдийг хаах бус эсрэгээрээ хүүхэдгүй болгоно

Эмэгтэй хүмүүс зүүн гарынхаа чигчий хуруунд бөгж зүүсэн байх тохиолдол элбэг байдаг. Энэ нь баруунаараа ороод зүүнээрээ гардаг учир гарзын үүдийг хаадаг хэмээх итгэлтэй холбоотой юм. Тэгвэл энэ нь маш буруу болохыг Фэнг Шүйн ухаанд тайлбарласан байдаг байна.

Зөвхөн шашны зан үйл үйлддэг бөө, удган эсвэл хараал ерөөл, янз бүрийн хүчтэй холбоотой зан үйл хийдэг хүмүүс ихэвчлэн чигчий хуруундаа гарз хааж бөгж зүүдэг аж. Харин энгийн хүмүүс чигчий хуруундаа бөгж зүүж болохгүй гэнэ. Учир нь чигчий хурууны судсанд эмэгтэй хүний савтай холбоотой маш чухал судас байдаг аж. Хүүхэд гаргаагүй хүмүүс нь жирэмслэхгүй, хүүхэд олохгүй байх, хэдийн хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд савны өвчин болон өндгөвчний үрэвсэл тусахад хүргэдэг байна.

Эртний Хятадын хатад нь чигчий хуруугүй, хурууныхаа оронд төмөр хумс хийсэн байдаг. Үүний шалтгаан нь дахин жирэмслэхээс хамгаалах арга ба хаан ширээ булаацалдахгүй, олон хүүхдүүд гарч тэмцэлдэхээс сэрэмжилж байгаа хэрэг аж.