Нүүр хуудас Лайфстайл Хөлгүй сүйт бүсгүй хуримынхаа ёслолд тэргэнцэр дээрээ явахаас татгалзаж, өөрийн биеэрээ алхахыг...

Хөлгүй сүйт бүсгүй хуримынхаа ёслолд тэргэнцэр дээрээ явахаас татгалзаж, өөрийн биеэрээ алхахыг хүсжээ

Филиппиний Себу хотод амьдардаг Рози Бабор хэмээх бүсгүй амьдралынхаа хайраар Марио Перез хэмээх залууг сонгожээ. Тэд үерхээд гурван жил болж байгаа аж бөгөөд хуримаа хийхээр шийдсэн байна.

Тэрээр гоёмсог хуримын даашинз өмсөж, сүйт бүсгүйн баглаа цэцгээ зүүн гартаа барьсаар хуримын өргөөнд алхаж орж иржээ.

Daily Mail-ийн мэдээлснээр сүйт бүсгүй хуримын ёслолдоо тэргэнцэртэйгээ оролцохоор төлөвлөж байсан боловч эцэст нь шууд өөрийн биеэрээ алхаж явахаар шийдсэн байна.

Сайхан сүйт залуу руугаа зүглэн алхаж яваа түүнийг харсан хүмүүсийн сэтгэл ихэд уярчээ.

“Би хуримандаа бүх зүйл төгс байхыг хүсч байсан. Тиймээс би алхах ёстой гэж шийдсэн юм. Энэ бэрхшээлийг даван туулж, тэрхүү онцгой өдрийг илүү онцгой болгосон юм” гэж Рози хэлжээ.