Нүүр хуудас Дэлхий Цоглог эмээ өөрийн хүслээ биелүүлж 103 насандаа анхны шивээс хийлгэсэн нь интернетэнд...

Цоглог эмээ өөрийн хүслээ биелүүлж 103 насандаа анхны шивээс хийлгэсэн нь интернетэнд алдартай болжээ

Нас бол “зүгээр л тоо” гэж хүн бүхэн хэлдэг. Уг тохиолдол дээр нэгэн настай эмээ зорилгодоо хүрэхэд хэзээ ч оройтдоггүйг хүн болгонд харуулаад зогсохгүй цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. 103 настай Дороти Поллак хэмээх энэ эмээ үргэлж шивээс хийлгэхийг хүсдэг байсан аж.

Дороти цар тахлын улмаас эмнэлэгт тусгаарлагдаж байсан бөгөөд тэрээр эмнэлэгээс гарсан даруйдаа шивээс хийлгэхийг хүссэн байна.

Түүнийг хариуцаж байсан эмч Тереса хүслийг нь биелүүлэхийн тулд түүнийг шивээс хийдэг газар хүргэж өгсөн байна.

Шивээсчин Рэй Рийсонер дараа нь Доротийг жинхэнэ “аварга” гэж тодорхойлж, “ганц ч удаа өвдөж байна” гэж хэлээгүй аж.

Доротигийн хайртай амьтан нь мэлхий бөгөөд тэрээр зүүн гарандаа мэлхий шивүүлжээ.

Энэ нь хангалтгүй юм шиг санагдсан бөгөөд Дороти мотоциклийн ард сундлуулж явахыг хүссэн байна.