Нүүр хуудас Лайфстайл 5 хүүхэдтэй хосууд хамаатны долоон дүүгээ үрчилж авчээ

5 хүүхэдтэй хосууд хамаатны долоон дүүгээ үрчилж авчээ

Калифорниа мужийн Менифэд амьдардаг хосууд таван хүүхэдтэй ч гэсэн хамаатны долоон дүүгээ үрчилж авсан байна. Пам, Гари Уиллис нар эгч дүүсийн энэхүү зүрх шимшрэм түүхийг олж мэдээд уг том шийдвэрийг гаргажээ.

Тэд бие биенээсээ тусдаа байхыг харахыг хүсээгүй аж. Хосуудын ярьснаар, тэд ах дүү нарынхаа талаар фэйсбүүкээс олж мэдсэн байна. 2018 оны 5-р сард тэдний эцэг эх нь харамсалтайгаар тэнгэрт хальжээ болжээ.

Хуульч мэргэжилтэй 49 настай Пам, АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад дайчин 52 настай Гари нар үүнтэй холбогдуулан ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн нь энэ аж.

“Тэрхүү мэдээг хараад энэ нь намайг маш их шаналгасан юм. Эдгээр хүүхдүүдэд хичнээн их туслахыг хүсч байгаагаа харуулахын тулд би үрчлэлтийн үйлчилгээ рүү долоо хоног бүр залгаж байсан” гэж Пам хэлжээ.

“Тэдэнтэй анх танилцсан тэр мөчөөс хойш энэ бол жинхэнэ хайр байсан гэдгийг би мэдсэн. Бид зөв ​​зүйл хийж байгаагаа мэдэж байсан” гэж тэр нэмж хэлэв.

Уиллисийн гэр бүл таван хүүхэдтэй. Тэд 19 настай Сэм, 22 настай София, 26 настай Алекса, 26 настай Эндрю, 32 настай Мэттью хэмээх хүүхдүүдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд тусдаа гарчээ. Өнчин хүүхдүүд 4 настай Кандер, 5 настай Лео, 6 настай Обриелла, 7 настай Антони, 8 настай Алеекиа, 13 настай Руби, 15 настай Аделино нарыг Пам, Гари нар үрчилж авсандаа маш их баяртай байгаа аж.

“Манай том хүүхдүүд маш сайхан хүлээж авч, багачуудтайгаа өөрсдийн дүү шигээ л харьцаж байгаа” гэж Пам хэлсэн байна.