Нүүр хуудас Дэлхий Охинтой болохыг мөрөөдсөн 13 хүүгийн ээж

Охинтой болохыг мөрөөдсөн 13 хүүгийн ээж

Анх гэр бүл болохдоо Иренеу Круз болон түүний гэргий Жуксилейда Сильва нар хүү төрвөл гэрийн эзэн, охин төрвөл эхнэр нь нэр өгөхөөр тохирчээ.

Хорин жил хамт амьдрахдаа бразил залуус 13 хүүхэдтэй болсон ч Жуксилейда нэг ч хүүхдэдээ нэр өгч чадаагүй байна. Учрыг та бүхэн таамагласан байх, 13 хүүтэй болсон тэдний өнөр бүлийн хамгийн том нь саяхан 18 нас хүрсэн бол хамгийн отгон нь нэг ойтой аж.

Хөлбөмбөгийн үнэнч фэн Иренеу хөвгүүддээ хүндэлж явдаг тоглогчдынхоо нэрсийг өгчээ, Робсон, Рейнан, Рауан, Рубенс, Ривалдо, Руан, Рамон, Ринкон, Рикельме, Рамирес, Райлсон, Рафаэль болон Роналду.

“Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэрс ихэнхдээ Р үсгээр эхэлдэг. Ривалдо, Роберто Карлос, Роналдиньо, Робиньо гээд л. Би тэднийг биширдэг байсан. Тийм ч учраас хүүхдүүддээ алдартай тоглогчдын нэрсийг хайрласан юм” хэмээн “алдарт” эцэг ярьжээ.

Харин эхнэр нь охинтой болохыг мөрөөдсөөр л байгаа гэнэ шүү.