Нүүр хуудас Дэлхий Тэд АЛДАРТ ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ямар ажил хийдэг байсан бэ? 10-н АЛДАРТАН

Тэд АЛДАРТ ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ямар ажил хийдэг байсан бэ? 10-н АЛДАРТАН

Аливаа “од” төрсөн даруйдаа алдарт хүрнэ гэж байхгүй шүү дээ. Тэд эгэл жирийн хүмүүсийн хийдэг ажлыг эрхэлж байсан удаатай. Тэгвэл Холливудын одод алдар нэрийн оргилд хүрэхээсээ өмнө ямар ажил хийж байсныг сонирхоцгооё.

1. Стив Берккеми

Холливудын нэрт жүжигчин Стив Берккеми нь Жүжигчний замналаа эхлэхээс өмнө гал сөнөөгч байсан төдийгүй 9/11 АНУ-ын ихэр цамхагт гарсан аймшигт халдлагын үеэр ахин нэг удаа гал сөнөөгчийн ажлаа сайн дураар хийж байсан удаатай юм.

2. Кристофер Варден

Домогт жүжигчин Кристофер Варден нь нэгэн цагт Циркийн арслантай үзүүлбэр үзүүлдэг байсан ба тэр үедээ дөнгөж 16 настай байжээ. Мөн түүний хамтрагч болох арсланг Шеба хэмээх нэртэй байж.

3. Харрисон Форд

Индиана Жонс цуврал киноны гол дүрийг бүтээж алдаршуулснаар нь Харрисон Фордыг олон хүн мэдэх билээ. Харин түүний урьд нь эрхэлж байсан ажил бол мужаан байв.

4. Жим Керри

Холливудын инээдмийн төрлийн киноны хамгийн Шилдэг жүжигчдийн нэг тэрээр гэр бүлдээ тусалж, дэмжихийн тулд сургуулиа орхин ажилчин болсон юм. Тэр үед Жим дөнгөж 15 настай байв.

5. Барак Обама

1978 оны зун Хонолулу дахь өвөө эмээгийнх нь гэрийн ойролцоох ‘Баскин Роббинсийн’ зайрмагны газарт хутгагч хийдэг байсан ба уг ажил нь түүний хамгийн анхны ажил байжээ.

6. Хью Жэкмен

Тэртээгээс өнөөг хүртэл маш их нэр алдарт хүрсэн жүжигчин бөгөөд өмнө нь тэрээр спорт заалны дасгалжуулагч хийдэг байжээ.

7. Боб Росс

Америкийн уран зураач, урлагийн багш, телевизийн хөтлөгч байсан Боб Росс нь эдгээрээс өмнө онгоцны нисгэгч, ахмад цолтой байлаа.

8. Билл Мюррей

Америкийн алдарт жүжигчин тэрээр залуудаа хүнсний дэлгүүрт ажиллаж байснаас гадна Честнутад уут зардаг байв.

9. Пирс Броснан

Мэргэжлийн галаар наадагч байсан ба өсвөр наснаасаа эхлэн суралцаж томоохон тэмцээнүүдэд оролцон амжилт гаргаж 3 жилийн турш шилдэг нь байж чадсан юм.

10. Том Хэнкс

Оскарын шагналт алдарт жүжигчин Том Хэнкс нь эрдэншиш болон самрын үйлдвэрт ажилладаг байжээ.