Нүүр хуудас Дэлхий Үйлчлүүлэгч нэг долларын дэвсгэрт наадаг заншилтай бaaр 25 жилийн дараа хана таазаа...

Үйлчлүүлэгч нэг долларын дэвсгэрт наадаг заншилтай бaaр 25 жилийн дараа хана таазаа цэвэрлэхэд

Америкийн Мемфис хотын “Fat Smitty’s” баар одоогоос 25 жилийн өмнө байгуулагджээ. Б аарны эзний баталснаар анхны үйлчлүүлэгч нь Орегон мужийн нэгэн далайчин эр байсан гэнэ. Тэндхийн загасчид далайд гарахаасаа өмнө боомтын бaaрны хананд мөнгөн дэвсгэрт наагаад эсэнд мэнд буцаж ирсэний дараа тэр дэвсгэртээрээ виски авч уудаг заншилтай гэнэ. Хөгшин далайчин үйлчлүүлсний дараа тэр заншлаараа баарны хананд нэгтийн дэвсгэрт наагаад явжээ.

Тэрнээс хойш ирсэн үйлчлүүлэгчид учрыг сонирхон асууж мэдээд мөнгө наадаг болжээ.

Үйлчлүүлэгчид мөнгөө хана таазанд наасаар битүү дүүргэжээ. Зарим нь өөрийн хүслээ бичсэн мөнгөн дэвсгэрт хүртэл наасан байдаг гэнэ.

Энэ хугацаанд б аарны эзэн мөнгөнд гар хүрсэнгүй. 25 жилийн турш олон баармэн, зөөгч солигдсон ч мөнгө хулгайлсан нэг ч тохиолдол гарч байгаагүй аж. Эцэст нь хана тааз багана нь мөнгөн дэвсгэртээр битүү бүрхэгдсэн тул баарны эзэн цэвэрлэхээр шийджээ.

Хуулж аваад тоолоход нийтдээ 10316 ширхэг нэгтийн дэвсгэрт гарчээ. Энэ нь 25 жилийн дотор баараар нь 10000-аас илүү хүн үйлчлүүлсэн болохыг харуулжээ. Баарны эзэн энэ мөнгөнөөсөө улирал бүр ууланд авирахдаа тогтмол ирж үйлчлүүлдэг бой-скаутуудын клубд гурван мянган долларыг нь хандивлажээ. Үлдсэн мөнгийг нь хотынхоо хүүхдийн эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.