Нүүр хуудас Дэлхий Нэг жил эмнэлэгт амьдарсан гэр бүлгүй охинг аав болохыг маш их хүсдэг...

Нэг жил эмнэлэгт амьдарсан гэр бүлгүй охинг аав болохыг маш их хүсдэг нэгэн залуу үрчилжээ

ЛГБТ + нийгмийн ажилтан Пабло, Улаан загалмайн сайн дурын ажилтан асан тэрээр үргэлж аав болохыг хүсдэг байв. Тэрээр ижид хүйстэн бөгөөд 90-ээд онд Өмнөд Америкт болсон улс төр, соёлын өөрчлөлтүүдээс болж гэр бүл зохиох нь боломжгүй байв.

“Нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж, хэрэгцээтэй хүмүүст туслаж, ЛГБТ+ идэвхтэн байх нь надад үнэхээр таалагддаг.”

Паблогийн хамгийн том мөрөөдлүүдийн нэг бол аав болох байсан бөгөөд Аргентинд ганц бие ижил хүйстэн залуу хүүхэд үрчилж авах боложгүй байлаа.

Тэрбээр Аргентины ЛГБТ + Холбоотой хамтран ажиллаж, гэрлэлтийн тэгш байдлыг бий болгох, хүний эрхийн төлөө нэгдэж байхдаа аав болох найдвар байгааг анзаарчээ. Ингээд Гэрлэлтийн бодлогод өөрчлөлт оруулснаар тэр хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлэх боломжтой болж байгаа юм.

2017 онд Пабло хүүхэд үрчлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бөглөж явуулжээ.

“Яг одоо бид гэр бүлийн тэгш байдал, хүйсийн чиг хандлага, үр хөндөлт, трансжендер хүмүүсийг хамгаалах хуулийг баталснаас хойш ЛГБТQ + болон эмэгтэйчүүдийн эрхийн талаар, ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн дэвшилтэт орнуудын нэг болж байна. Энэ бол миний хүүхэд байхын Мөрөөдөл байсан. Тэгэхээр миний хүүхэд нас, өнөөгийн байдал хоёрын хооронд туйлын зайтай байна. ”

Миа эмнэлэгт нэг жил амьдарсан байв.

2019 онд хоёр жил хүлээсний эцэст гэр бүлийн шүүхээс утасдаж, тэр үед нэг нас 10 сартай, эмнэлэгт амьдардаг бяцхан охины тухай хэлэв. Миа хэмээх охин ходоод гэдэсний өвчтэй байсан тул эмнэлгийн тусламж шаардлагатай байв. Түүний төрсөн гэр бүл асрах бололцоо байгаагүй тул гэр бүлийн шүүх Миа-г эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдэд зориулсан байгууллага болох асрамжийн газар / эмнэлэгт байлгах шийдвэр гаргасан байжээ.

Хүүхэд үрчлүүлэхээр дуудлага хүлээн авсны дараа Пабло маргааш Миатай уулзахаар явжээ.

Энэ бол эмнэлэгт нэг жил амьдарсан охин Миа-д аав болж буй анхны өдрийн зураг юм.

Түүний мужид гэр бүлийн шүүгч хүүхдэд эцэг эхийг нь сонгодог. Хүүхэд үрчилж авах нь гей ганц бие эр хүний хувьд маш хэцүү бөгөөд шүүгчийн эелдэг, хүлээцтэй байдалаас ихээхэн хамаарна.

Паблогоос гадна Миа охиныг үрчилж авах боломжтой 4 хос байсан. Залуу эр асран хүмүүжүүлэх эцэгээр сонгогдох магадлал маш бага байсан ч аз түүнийг тойрсонгүй.

Пабло сайн дурын ажлаа түр орхиж охиндоо аль болох их цаг заваа зориулахаар шийдсэн байна.

#1

#2

#3

#4

#5

#6

#7