Нүүр хуудас Дэлхий Онгоцны тизнээс болж бэртсэн найзаа ууланд орхиод явжээ

Онгоцны тизнээс болж бэртсэн найзаа ууланд орхиод явжээ

ОХУ-ын Красноярскын «Ергаки» үндэсний байгалийн цогцолбор газар аялаж явсан жуулчид нэгнийгээ ууланд орхисон хэрэг гарчээ.

Уг цогцолбор газар аялаж явсан Москвагийн жуулчид онгоцноосоо хоцрохоос айж, ууланд гэмтсэн нэгнийгээ орхисон тухай ОХУ-ын Онц байдлын яамны Сибирийн бүс нутгийн төвөөс «Интерфакс» мэдээллээ.

Уулын бүс нутгийн Светлое нуурын эрэгт аялалын баг нэг нөхрөө орхисон ба түүний хөл гэмтэж бартаат замаар явж чадахгүй байсан байна. Аялалын багийн 4 гишүүн хөл нь гэмтсэн нэгнээ орхин гэр рүүгээ яаран одсон ба “Онгоцны билетээ vхvvлэхээс айсан, мөн гэр рүүгээ яарч байсан” хэмээн мэдүүлжээ.

Гэхдээ тэд аврагч нарт хэл хүргүүлсэн ба аврагчид нэн даруй очиж анхны тусламж үзүүлэн жуулчины баазад хүргэж өгчээ. Энэхүү үйл явдал олон хүний дургүйцэлийг төрүүлсэн ба хүн чанар, ёс суртахууны үнэт зүйлийг уландаа гишгэсэн явдал боллоо хэмээн дүгнэж байгаа юм.

trendy.mn™