Нүүр хуудас Дэлхий Малайзийн саятны охин хайр сэтгэлийнхээ төлөө 300 сая долларын өв хөрөнгөнөөс татгалзжээ

Малайзийн саятны охин хайр сэтгэлийнхээ төлөө 300 сая долларын өв хөрөнгөнөөс татгалзжээ

Кей Пэн нь Малайзийн хамгийн баян 50 хүний жагсаалтанд ордог. Түүний хөрөнгө нь хамгийн багаар тооцоход 300 сая доллароор үнэлэгддэг. Тэргүүн баячуудын нэг тэрээр Ангелина Фрэнсис Ху гэдэг ганцхан охинтой.

Охины ээж нь саятны анхны эхнэр агаад цагтаа Малайзын мисс болж байсан Паулина Чанг юм.

Охин нь 2010 онд Англид сурахаар явжээ. Лондонгийн нэр хүндтэй Пемброкын коллежид сурахын хамт эцгийнхээ хувь эзэмшдэг “Laura Ashley” гэдэг хөрөнгө оруулалтын компанид ажиллан бизнесийн онол туршлага хоёрыг зэрэг сурч эхэлсэн.

2014 тэрээр коллежийнхээ дэд захирал болох Жедайда Фрэнсис гэдэг ямайк гаралт докторд дурлажээ. Саятны охин багшдаа бүр ухаангүй дурласан аж. Тэд маш дотносон гэрлэхээр шийджээ. Охин саятан аавдаа энэ тухайгаа хэлэхэд огтхон ч зөвшөөрсөнгүй. Тэрээр охиныхоо ирээдүйг аль хэдийн төлөвлөсөн тул гэрлэлтийг нь яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хэрвээ зөрүүдлэн энэтхэг багштайгаа гэрлэвэл 300 сая долларын хөрөнгөө өв залгамжлуулан өгөхгүй гэж хатуу сануулжээ.

Гэсэн ч охин нь мөнгийг бус хайр сэтгэлээ сонгосон байна. Ингээд багш шавь хоёр гэрлэжээ. Гэрлэх ёслолыг нь коллежийн бяцхан сүмд гүйцэтгэж мөн коллежийн цайны газарт хурмаа хийсэн гэнэ. Хуримд нь 30 хүн оролцож 1500 фунт зарцуулжээ. Харин аав болон хамаатнуудын талаас нь нэг ч хүн ирсэнгүй. Залуу хос өдгөө коллежийн дотуур байранд амьдарч байгаа аж.