Нүүр хуудас Дэлхий Нэгэн их сургуулийн багш оюутнуудаасаа нэгэн сонирхолтой асуулт асуусанд хэн ч хариулж...

Нэгэн их сургуулийн багш оюутнуудаасаа нэгэн сонирхолтой асуулт асуусанд хэн ч хариулж чадаагүй байна

Нэг багш оюутнуудаасаа бичгийн шалгалт авчээ. Оюутнууд сүүлчийн ганц асуултнаас бусдыг нь маш сайн хариулцгаасан боловч сүүлчийн асуултыг хариулсан хүн байсангүй.

Манай сургуулийн цэвэрлэгчийн нэр хэн бэ?

Оюутнууд энэ асуултыг тоглоом гэж боджээ. Бүгд тэр эмэгтэйг өдөр бүр хардаг ч нэрийг нь яагаад мэдэх ёстой билээ?

Бүгд л сүүлчийн асуултыг хоосон хураалгаж гэнэ. Нэг оюутан сүүлчийн асуултыг хариулахгүй байвал шалгалтын дүнд нөлөөлөх үү гэж асуув.

Мэдээжийн хэрэг, тийм гэж багш хариулав.

Сургуулиа төгсөөд та нар ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэн ч гэсэн маш олон төрлийн хүмүүстэй харьцах болно.

Тэдний дунд та нар өөрсдөөсөө доод түвшний гэж бодох хүмүүс ч таарна. Гэвч энэ нь тэднийг анзаарахгүй байж, мэндлэхгүй өнгөрч байж болно гэсэн үг биш юм.

Оюутнууд дор бүрнээ бодолхийлж, ихэнх оюутанд ичих сэтгэл төржээ. Тэр өдөр бүх оюутнууд их сургуулийг хаа сайгүй цэвэрхэн байлгаж байдаг цэвэрлэгчийн нэрийг Анна гэдэг болохыг олж мэджээ. Түүнтэй таарсан оюутнууд хүндэтгэлтэйгээр мэндэлдэг болжээ.

Та бусдыг өөртэйгөө ямар байдлаар харьцаасай гэж боддог вэ, тэр харьцаагаараа бусадтай харьцаж байгаарай.

Та орцныхоо, ажлын газрынхаа цэвэрлэгчийн нэрийг мэдэх үү…

trendy.mn™