Нүүр хуудас Сонирхолтой “Бүтээлч” бас “шинэлэг” гэрлэх санал: Зальжин залуу хуримын бөгжөө найз бүсгүйнхээ ээ...

“Бүтээлч” бас “шинэлэг” гэрлэх санал: Зальжин залуу хуримын бөгжөө найз бүсгүйнхээ ээ хүзүүнд нь бүтэн жил зүүлгээд явуулжээ

Өнгөрсөн жилийн хамгийн “бүтээлч” бас “шинэлэг” гэрлэх саналаар Терри хэмэх австрали залуугийн “бүтээл” шалгарчээ. Тэрээр хурмын бөгжөө бүтэн жилийн турш найз бүсгүйдээ зүүлгэж чаджээ. Ирээдүйд өөрийнх нь болох хурмын бөгжөө зүүж яваагаа Анна огт анзаараагүй байна. Тэр хоёр болзоод хоёр жил болжээ.

Залуу нь жил бүр танилцсаны өдрөөрөө бэлэг өгдөг. Өнгөрсөн жил тэрээр бүсгүйдээ Тасманы арлын ховор модоор хийсэн зүүлт бэлэглэжээ.

Гэхдээ энэ нь ердөө зүүлт төдий байсангүй. Бүтээлч сэтгэлгээтэй залуу модны дотор нь хурмын бөгжөө нуусан байжээ.

Бүсгүй зүүлтийг хүзүүнээсээ салгалгүй зүүх болжээ.

Ингээд товлосон өдрөө зүүлтийг хутгаар задлан дотроос нь бөгжөө гаргаад ирээд өвдөг сөхрөн гэрлэх санал тавьжээ.

Ухаангүй баярласан бүсгүй бас уурласан гэнэ.

– Чи тэнэг байхаа… Намайг зүүлтээ хаячихна гэж бодсонгүй юу…

Бүтээлч сэтгэлгээтэй залуу гэрлэх санал тавих газраа ч зөв бодож олжээ. Тэрээр Шотландийн Сму (Smoo Cave) гэдэг агуйн дэргэд нууцаа задалж бөгжөө өгсөн.

Сму нь эртний шотланд хэлээр нууцлаг газар гэсэн утгатай аж.