Нүүр хуудас Дэлхий Өөрсдийнхөө vрээ алдсанч бусдын vрсэд амьдрал бэлэглэсэн гэр бүл

Өөрсдийнхөө vрээ алдсанч бусдын vрсэд амьдрал бэлэглэсэн гэр бүл

АНУ-ын Теннесси мужийн иргэн болох 32 настай Жэми Хeрд (Jamie Heard)-ийн 2 настай Виллиам (William) хүүд тохиолдсон эмгэнэлтэй явдлыг уншигч танд хүргэе.

Виллиам хүү бусад хүүхдүүдийн л адил эв эрүүл, дэггүй, өхөөрдөм нь дэндсэн хүү байлаа. Гэтэл 12-р сарын 11-ний тэр өдөр гэр бүлээрээ гэртээ хооллоод сууж байтал тахианы шөл оочилж суусан хүүгийн хоолой руу тахианы ястай мах яваад орчихжээ.

Хүү хахаж цацан, амьсгалж ч чадахгүй болтлоо цонхийсон байв. Сандарсан Жэми, нөхрийн хамт хүүгээ аван эмнэлэг рүү яаран очиход бүх зүйл хэдийн оройтсон байлаа. Хүүгийн амьсгал боогдож, зvрхний хэм нь алдагдаж эхэлсэн байна.

Энэхүү явдалд ээж аавд нь итгэмгүй хүндээр туссан нь ойлгомжтой. Хоёр өдрийн турш хүүд амьсгалын аппарат зүүлгэж, сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн ч ухаан оролгүй байсаар бурхан болжээ.

Уй гашууд автсан хүүгийн эцэг эх “Бидний vрээс ялгаа юу байхав” хэмээн сэтгэж, 118 өдрийн турш зүрхний донор хайж буй нэг настай Ава Мартин (Ava Martin)-д хүүгийнхээ зvрхийг донорложээ.

Бяцхан Ава харин тэр даруй зvрх шилжүүлэн суулгах хагалгаанд орж, одоо эрүүл саруул бойжиж байгаа аж. Түүнчлэн Виллиамын элэг болон бөөрийг ч гэсэн донор хайж буй хүмүүст зориулсан байна.

trendy.mn™