Нүүр хуудас Амьтны ертөнц Нэгэн нохой хэтэрхий сайхан ааштайгаасаа болоод ажлаасаа халагджээ

Нэгэн нохой хэтэрхий сайхан ааштайгаасаа болоод ажлаасаа халагджээ

Гавел хэмээх Герман овчаркийг бяцхан гөлөг байхаас нь цагдаагийн нохой болгох зорилгоор авч сургажээ. Гэтэл тэрээр маш эелдэг нохой болж өссөн нь түүнийг ажлаасаа халагдахад хүргэсэн сонирхолтой.

Учир нь Гавел маш нийтэч, цагдаа нартай хамтарч ажиллаад хэрэгтэнгүүдийг баривчлах биш эсрэгээр нь тэдэнтэй нөхөрлөж тоглож ажлаа зохих ёсоор нь хийдэггүйгээсээ болж хууль сахиулах байгууллагаасаа халагджээ.

Гэхдээ юм үүгээр дуусах биш Гавелд шинэ ажлын санал иржээ. Тэрээр одоо Квинсланд мужийн захирагчийн дэргэдэх төрийн албан хаагч нохой болжээ. Түүний үндсэн ажил нь Квинсландын Захиргааны байранд ирж буй зочдыг хүлээн авах, тэр бүү хэл захирагч Пол Де Жерсигийн хамт ажлын арга хэмжээнүүдэд оролцох юм.

Тэрээр “Гавел бол үнэ цэнэтэй, бидний хайрлаж хүндэлдэг нэгээхэн хэсэг юм. Тэр бидэнтэй удаан хугацаанд хамт байгаасай гэж хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.