Нүүр хуудас Дэлхий 23 хан настайдаа бүхэл бүтэн 360 хүнийг авраад өөрөө мөнх бусыг үзсэн...

23 хан настайдаа бүхэл бүтэн 360 хүнийг авраад өөрөө мөнх бусыг үзсэн ҮЗЭСГЭЛЭНТ бүсгүйн сэтгэл хөдөлгөм ч гуниг дагуулсан түүх

Энэ бүхэн 1986 оны 9р сарын 5 нд Пакистаны Карачи хотод болсон юм. Тэгэхэд Пан Америка компанийн онгоцыг Исламын шашны хэт даврагчид булаан эзэлсэн байна.

Тэр онгоцонд Нирджа Мханот хэмээх үзэсгэлэнт энэтхэг бүсгүй стюардессаар ажиллаж байгаагүй бол олон зуун хүн үгүй болох байсан юм.

Нирджа Мумбай хотод дунд сургууль төгссөн бөгөөд машид үзэсгэлэнтэй нэгэн байсан болохоор моделоор ажилладаг олонч алдартай компаниудын рекламанд тоглодог байжээ.

Бvтэлгvй гэрлэлтийнхээ дараа тэрээр Пан Америка компанид стюардессаар ажиллах болсон.

Нирджа РА 73 онгоцны ахлах үйлчлэгч байсан ба хэдэн террористууд ч онгоцонд орж ирсэнийг түргэн мэдэрч бүх нисэгчидэд мэдэгдэж тэд ч онгоцыг орхин нууц хаалгаар гарч явжээ.

Террористууд орсон даруйдаа Америк гэж хэлсэн хүн бүрийг шүршиж эхэлсэн байна.

Сүүлдээ бүх хүний паспортыг гаргаж үзүүлэхийг АНУ-н иргэн эсэхийг нь мэдэхийн тулд үзэхийг хүссэн ч Нирджа бүх зорчигдын паспортыг нь жорлонгийн нүхээр урсгаж амжжээ.

Пакистаны цэрэгүүд онгоцруу дайрч эхлэхэд Мханот ослын хаалгыг онгойлгож бүх зорчигчдыг буулгаж эхэлсэн, ингээд хэдийгээр өөрөө онгоцыг орхих боломж байсан ч суудлуудын дор хэвтэх 3 хүүхдийг олж харжээ.

Тэднийг нөгөө хэд олж харан шүршиж эхлэхэд бүсгүй биэрээ хамгаалан хvнд шарх авсан ч хүүхдүүдийг онгоцноос гаргасны дараа vхэтхийн унасан байна.

Хожим нь тэр хүүхдүүдийн нэг нь нисгэгч болсон . Харин Энэтхэг улс Нирджа бүсгүйг баатар хэмээн дурсдаг болжээ.

Уг бүсгүйн баатарлаг түүхээр кино хүртэл байдаг аж.

trendy.mn™