Нүүр хуудас Дэлхий Дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа тайруулжээ

Дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа тайруулжээ

Дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй Аяана Уильямс 30 жилийн дараа хумсаа тайрууллаа. Тэрээр 2017 онд 5.8 метр урттай хумсаа Гиннессийн номд бичүүлсэн юм.

Түүний хумсыг тайрахын тулд 20 цаг зарцуулсан бөгөөд хоёр шил хумсны будаг ашигласан байна. Хумсыг тайруулахаас өмнө хэмжиж үзэхэд 7.3 метр урттай байжээ.

Аяана “Хумстай хумсгүй би хэвээрээ байх болно. Хумс намайг бус би хумсаа бүтээсэн юм” хэмээсэн бөгөөд түүний хумсыг Орландо хотын музейд тавих аж.

Аяана өнөөдрийг хүртэл энгийн гэр ахуйн ажлаа хийж чаддаггүй байсан бөгөөд одоо ямар ч саадгүйгээр хаалга онгойлгох болсондоо баяртай байгааг хэлсэн байна.

Эх сурвалж: CNN