Нүүр хуудас Дэлхий Японы интоорын мод сүүлийн 1200 жилд байгаагүй эрт цэцэглэлээ

Японы интоорын мод сүүлийн 1200 жилд байгаагүй эрт цэцэглэлээ

Япон улс интоорын мод цэцэглэх үзэсгэлэнт хавраараа алдартай. Хэдхэн хоног үргэлжилдэг уг “Сакүра” хэмээх үзэгдлийг ард түмэн нь мянга гаруй жилийн өмнөөс хүндэтгэн, тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн цэцэглэлт маш богинохон хугацаанд болсноос гадна хамгийн эрт болсон хэмээн бүртгэгдсэн байна. Осакагийн их сургуулийн профессор Ясүюки Аоно НТӨ 812 оноос эхтэй бүртгэлийг судалж үзсэн ба Киото хотод гуравдугаар сарын 26-нд тохиосон цэцэглэлт сүүлийн 1200 жилийн түүхэн дэх хамгийн эрт тохиосон үзэгдэл болжээ.

Харин нийслэл Токио хотод гуравдугаар сарын 22-нд цэцэглэсэн нь тус хотын хувьд түүхэнд хоёрт орох эрт цэцэглэлт аж. Ийнхүү интоорын мод эрт, орой цэцэглэх нь агаарын хэмтэй холбоотой бөгөөд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаагийн баталгаа юм.

1820 онтой харьцуулахад Японы агаарын хэм Цельсийн 3.5 градусаар нэмэгдсэн бөгөөд 1200 жилийн өмнө дөрөвдүгээр сарын сүүлээр цэцэглэдэг байсан бол одоо гуравдугаар сарын сүүл болон урагшилсан байна. Энэ нь дэлхийн бүхий л газрын экосистемд нөлөөлөх цаг уурын томоохон хямралын шинж тэмдэг байж болзошгүйг эрдэмтэд анхаарууллаа.

Эх сурвалж: CNN